О.Баасанхүүг дахин АТГ-т шалгуулахаар хүсэлт өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

О.Баасанхүүг дахин АТГ-т шалгуулахаар хүсэлт өгчээ

О.Баасанхүүг дахин АТГ-т шалгуулахаар хүсэлт өгчээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулах хүсэлт өгч байгаа талаар залуу хуульчдаас бүрдсэн “Хос дэнс” клубээс өнөөдөр /2018.01.17/ мэдээлэл хийлээ. Тус клубээс өмнө нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд намынхаа их хурлыг зохион байгуулахдаа Монгол Улсын хэд, хэдэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц болон АТГ-т хандаад байсан юм. Гэвч АТГ-аас энэ хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ Нийслэлийн  прокурорын газарт хүргүүлсэн байна. “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамир “АТГ-ын Хэрэг бүртгэлийн хэлтсийн байцаагч УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой хэргийг шалгахдаа гомдол гаргасан тал болон нөгөө талаас нэг ч удаа тайлбар мэдээлэл аваагүй байж хэргийг хэрэгсэхгүй болгохоор хүсэлт өгснийг буруутгаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ял завшихыг оролдсон гэж АТГ-ын Олон нийтийн зөвлөлд гомдол гаргаж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн ордонд МАХН-ын их хурлыг зохион байгуулж, өөрөө намын дарга болсон. Гэвч энэ хурлаа зохион байгуулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас зөвшөөрөл авсан байна. Гэхдээ зөвшөөрөл авахдаа хуулийн хэрэгжилтийн талаар хурал зохион байгуулна гэж зөвшөөрлөө авсан нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар дахин АТГ-т өгч байгаа гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж