Цайрын ханш 1.1 хувиар өслөө

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Цайрын ханш 1.1 хувиар өслөө

Цайрын ханш 1.1 хувиар өслөө

Олон улсын зах зээлд цайрын ханш 1.1 хувиар дээшилж, тонн нь 3423 ам.долларт хүрлээ. Ингэснээр тус металлын ханш сүүлийн таван долоо хоногийн турш тасралтгүй өсөж байна.

Энэ нь 2007 оны наймдугаар сараас хойших хамгийн дээд ханшид тооцогдож байна. Цайрын нийлүүлэлт буурч магадгүй гэсэн хүлээлт олон улсын зах зээлд бий болсон нь ханшийг өсгөж байгаа.

Үүнээс гадна БНХАУ-ын уул уурхайн компаниудад тавьсан хязгаарлалтын бодлого зах зээлд нөлөөлж байгааг шинжээчид онцолжээ.

Хятадын улирлын шинж чанартай хязгаарлалтын дараа тус улсын эрэлт 2018 онд өснө гэж Antaike агентлаг тооцож байгаа юм.

2017 онд БНХАУ-ын цайрын үйлдвэрлэл 1.5 хувиар буурч, 4.73 сая тоннд хүрчээ.

Эх сурвалж: "засгийн газрын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж