Европын холбооны эрх баригчид тивийн орнуудын тулгамдсан асуудал болоод буй хуванцар хог хаягдлаас ангижрахын тулд нэг удаагийн хуванцар хог хаягдлаас татгалзаж, 2030 он гэхэд бүх сав, баглаа боодлыг дахин ашигладаг болон дахин боловсруулдаг болгох зорилт тавьжээ.
Дэлхийн хуванцар хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулдаг Хятад 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хуванцар хог хаягдлын импортод хориг тавьсан учраас Брюссель хуванцрын хэрэглээнээс татгалзах зорилготой стратеги боловсруулсан байна. Европын холбоо хуванцар сав баглаа боодлыг улам боловсронгуй болгох, байгальд ээлтэй сав баглаа боодол гаргахад чиглэсэн судалгаанд 350 сая евро төсөвлөсөн байна.
Германы нэгэн дипломатч асан ярихдаа “Хэрэв бид одоо л арга хэмжээ авч эхлэхгүй бол 50 жилийн дараа далай тэнгис хуванцар хог хаягдлаар дүүрч, гамшгийн хэмжээнд хүрнэ. “Цэнхэр гариг” баримтат нэвтрүүлэг болон Азийн орнуудын далайн эргийн өнөөгийн байдал үүнийг нотолж байна” гэжээ.
Европын холбоо хуванцар хог хаягдлыг 2030 он гэхэд 55 хувиар, 2026 онд нэг хүний жилд хэрэглэдэг хуванцар уутны хэрэглээг 90-40 болгож бууруулах зорилт тавьжээ.
Эх сурвалж: the guardian