Мансуурсан жолоочийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Мансуурсан жолоочийг саатуулжээ

Мансуурсан жолоочийг саатуулжээ

Мансуурсан үедээ жолоо барьж явсан хоёр залууг замын цагдаа нар хоёр хоногийн өмнө /2018.01.15/ илрүүлжээ.  Хан-Уул дүүрэг, нисэхийн тойргийн замд явж байсан Тоёото приус-30” маркийн машиныг тухайн үеийн эргүүлийн замын цагдаа нар зогсоон шалгахад жолоочийн хамт нэг иргэн байжээ. 19, 24 насны хоёр залуу сэжиг бүхий байсан тул машиныг нь  нэгжсэн байна. Ингэхэд урд талын үнсний сав нь онгорхой, дотор нь тамхины төрлийн, ямар нэгэн үнэргүй цаасанд ороосон зүйл байсан аж.

Тухайн автомашины жолоочоос тусгайлан ороосон зүйл юу болох талаар цагдаа нар асуухад “Тамхины иш” хэмээн хэлжээ. Мөн дээрх хоёр иргэний гаднах байдал, нүдний харцыг ажиглахад хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй байдал илэрчээ. Тиймээс замын цагдаагийн алба хаагчид тухайн нунтгийг шинжлүүлэхээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн II  хэлтэс рүү авч явсан байна.

Анхан шатны тестээр шалгаж үзэхэд дээрх хоёр иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Мөн тухайн машинаас тугалган цаас болон тамхины төрлийн нунтаг зүйл илэрснийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлжээ. Мансуурсан хоёр этгээдийг түр саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж