Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмсол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв, говь , зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно.. Дуу цахилгаантай.  Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч  Хангай, Хөвсгөлийн,  уулархаг нутгаар 11-16 градус,Хэнтэйн уулархагнутаг,  Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар  16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар  29-34 градус, бусад нутгаар нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг.  Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 17 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2011 оны 08-р сарын 13-наас 08-р сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

13,16-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

Ус цаг уурын хүрээлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж