Шатахууны үнийг нэмэхээс аргагүй болсон уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

VS

Шатахууны үнийг нэмэхээс аргагүй болсон уу?

Шатахууны үнийг нэмэхээс аргагүй болсон уу?

Дэлхийн зах зээлд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нефтийн үнэ хоёр дахин өссөн бол Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулж ирсэн Онцгой албан татвар (ОАТ)-аа 2017 оны долоо, арваннэгдүгээр сард тус бүр нэмжээ. Үүнээс үүдэж шатахууны үнэ литр тутамд нь 250-300 төгрөгөөр өсгөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэнийг нефть импортлогчид учирлаж байна. Одоогоор зарим нефть импортлогчид шатахууныхаа үнийг литр тутамд нь 20-150 төгрөгөөр нэмсэн. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байгаа эсэхийг “VS” буландаа онцлон хүргэж байна. 

Эдийн засагч А.Батпүрэв

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва

Шатахууны үнэ нэмэгдэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ байнга өссөөр ирлээ. Нефтийн үнэ баррель нь 30 ам.доллараас 60 ам. доллар болж өссөн байдаг. Сүүлийн гурван сарын хугацаанд ОХУ-аас худалдан авч байгаа нефтийн үнэ 30 хувиар өссөн.

Засгийн газар 2017 оны долоо, арваннэгдүгээр сард ОАТ-ыг хоёр удаа нэмсэн. Үүнээс болж АИ-92 авто бензины зардал 1 литр тутамд 180 төгрөг, ДТ 1 литр тутамд 210 төгрөгийн татварын зардал шинээр бий болгосон. Нефть импортлогчид энэ асуудлаа Засгийн газарт өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн тавьж ирсэн. Харин Засгийн газар “2017 оныг дуустал нефтийн бүтээгдэхүүний үнээ барьж бай, зохицуулалт хийнэ” гэж хэлээд өнөөг хүргэсэн. Одоо бол компаниудын хүлээж болох алдагдлын хэмжээ эцэстээ тулаад байгаа. Тэгэхээр Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ОАТ-ыг нэгэнтээ нэмсэн нөхцөлд импортлогчдод үнээ нэмэх зөвшөөрлийг нь өгөх, үгүй бол төрийн зүгээс ОАТ-аа эргэж харж бууруулах зохицуулалт хийхээс өөр аргагүй. Тодорхойгүй байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол удахгүй шатахуун тасрах аюул тулгарна.

Улс орон даяар бензин шатахууны хомсдол үүсч, иргэд хэрэглэгчдийн дунд бухимдал үүссэн байна.

Зөвлөмж шаардлага тавьсаар байтал нефть импортлогч компаниуд хоёр ч удаа энэ алдааг гаргалаа. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар гурван компани хомсдол үүсгэсэн. Хоёр удаа давтан алдаатай үйлдэл хийсэн учраас “Магнай Трейд”-ийн шатахуун түгээх эрхийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд /УУХҮЯ/ манай байгууллагаас хүргүүлж байна. Шийдвэрийг УУХҮЯ-аас гаргана.

Магнай Трейд, Тэс Петролеум, Петровис компаниудыг шалгаж байгаа. Үнэ тарифаа нэмэхгүй, хязгаарлалтаа зогсоо гэсэн шаардлага тавьсаар байтал зарим ШТС-ууд бензин өгөхгүй, эвдэрсэн, гэх мэт шалтаг гаргаж байна. Тиймээс дураараа авирласан компаниудад Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээг авна. Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, алдаа гаргасан байгууллагуудад авах арга хэмжээг чангатгах тал дээр манай байгууллагаас ажиллах болно. Мөн үнийн зөвлөл ажиллаж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууддаа зөвлөмж өгч, ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Үнийн зөвлөл ямар ч шийдвэр гаргаагүй байхад аль ч ШТС үнээ нэмэх ёсгүй гэсэн зарчмыг бид тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар шатахууны үнийг нэмж болохгүй, үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж