Москва хотын гудамжуудад машины төлбөртэй зогсоол бий болгохын тулд эхлээд тухайн газар хэний эзэмшилд байгааг тогтоох ёстой хэмээн Мега хотын тээврийн асуудлыг судлах төвийн захирал КонстантинТрофименко Даваа гаригт /2018.01.15/ РИА Новости агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Москва хотын Тээврийн газрын дарга Максим Ликсутов хэд хоногийн өмнө “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа төлбөртэй зогсоолын тоог нэмэх болно хэмээн мэдэгдсэний хариуд тэрбээр ийнхүү мэдэгджээ.
“Төлбөртэй зогсоол байгуулах талбай хэний эзэмшилд байгааг эхлээд тогтоох ёстой. Хотын өмч үү, оршин суугчдын нийтийн өмч үү, эсвэл тухайн орон сууцанд амьдарч байгаа өрх бүрийн өмч үү гэдгийг тогтоох хэрэгтэй. Үүнийг тогтоохгүйгээр төлбөртэй зогсоолын асуудлыг шийдэх боломжгүй. Тэгэхгүй бол энэ асуудлаар шүүхэд очих гомдол тасрахгүй” хэмээн КонстантинТрофименко хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ