Хайрцган дээрээ цахим тэмдэглэгээ, баар кодтой эхний тамхи ирэх хоёрдугаар сард худалдаанд гарна хэмээн Ирээдүйтэй технологийн хөгжлийн төвийн захирлуудын зөвлөлийн дарга МихаилДубин сэтгүүлчдэд ярьжээ.
Тус төвөөс тамхины борлуулалтыг цахимжуулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн ажил энэ сарын 15-нд эхэлжээ. Төсөл энэ оны дуустал хэрэгжих юм. Тамхины хайрцаг дээр Data Matrix форматын тэмдэглээ, баар кодыг хэвлэнэ.
Гуравдугаар сараас жижиглэнгийн борлуулалтад гаргахаар төлөвлөж байгаа юм. Ингэсэн нөхцөлд тамхийг цахим кассанд уншуулан худалдан авч болох юм хэмээн Михаил Дубин хэллээ.
Төслийн хүрээнд нөр их ажлыг хийжээ. Тамхины үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт гээд бүхий л мэдээллийг цуглуулах шаардлагатай болжээ. Мөн дэлгүүр, мухлаг гээд борлуулах цэгүүд цахим борлуулалт хийхэд бэлэн байгаа эсэхийг шалгах шаардлагатай болсоныг Михаил Дубин хэллээ.
Энэ төсөлд томоохон тамхи үйлдвэрлэгч компаниуд, тухайлбал, JTI, British American Tobacco (BAT), Philip Morris International (PMI) дэмжин оролцсон байна. Тэд Оросын тамхины зах зээлийн 90 хувийг хангадаг. Тэднээс гадна дотоод болон гадаадын Imperial Tobacco, “Мегаполис”, “СНС”, дамжин борлуулагч “X5 Retail Group”, “Metro”, “Дикси”, “Лента” зэрэг компаниуд удахгүй төсөлд нэгдэх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ