Шинэ жилээр оросууд 1.3 тэрбум согтууруулах ундаа хэрэглэжээ | News.MN

Шинэ жилээр оросууд 1.3 тэрбум согтууруулах ундаа хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Шинэ жилээр оросууд 1.3 тэрбум согтууруулах ундаа хэрэглэжээ

Шинэ жилээр оросууд 1.3 тэрбум согтууруулах ундаа хэрэглэжээ

“Трезвая Россия” хөдөлгөөний тэргүүн Султан Хамзаевийн мэдэгдсэнээр шинэ жилийн баяраар оросууд 1.2-1.3 тэрбум шил согтууруулах ундаа хэрэглэжээ. 

“Гэхдээ энэ нь зөвхөн албан ёсны зах зээлийн борлуулалт. Үүний хажуугаар албан бус зах зээл буюу самогоныг нэмэх хэрэгтэй” хэмээн тэр хэлжээ. Эш татсан тоо баримтаа тэрбээр ОХУ-ын Согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах хорооны тайланд үндэслэжээ.

Төрийн Думын Эрүүл мэндийн хамгаалах хорооны орлогч дарга Николай Говорин шинэ жилийн баярын дараа согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн өвчин эмгэгийн улмаас нас барах явдал нэмэгдэх хандлагатай байдгийг онцлон хэлж байсан билээ.

“Статистик тоо баримтаар цусны эргэлтийн тогтолцоотой холбоотой өвчнөөс үүдсэн нас баралт өндөр байдаг. Гэвч ид хөдөлмөрлөх насны хүмүүсийг авч үзвэл байдал өөр. Энэ насны хүмүүсийн нас баралтын шалтгааны нэгд согтууруулах ундааны хэрэглээ ордог. Архи орос эрчүүдийн амьдрах насыг 20 жилээр богиносгож байна” хэмээн Николай Говорин хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-16 122.201.21.144

Putiny zasaglal 18 jiliin oi deeree 10 saya arhag arhichin, 3 saya har tamhichin, 1 saya doh-toi huntei bolj, hun amyn too 15 jidl 143-147 saya chuluujsanyg haluun bayaryg hurgeye! Ura nohdoo!

Avatar

Зочин 2018-01-16 66.181.190.227

Сайн ч уух юм. Сайхан ч амьдрах юм. Агуу Орос орны эрчүүд

Avatar

Зочин 2018-01-16 103.10.22.18

хэрээ галууг дууриаж хөлөө хөлдөөв гэгч болох вий Монголчууд минь

Avatar

Зочин 2018-01-16 27.123.214.115

Гарчиг худлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж