Хакүхо, Кисэносато нар унав

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Хакүхо, Кисэносато нар унав

Хакүхо, Кисэносато нар унав

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо үргэлжлэн явагдаж байна. Башёгийн гурав дахь өдрийн барилдаан буюу өчигдөр ёкозүна Хакүхо маэгашира Хокүтофүжид, ёкозүна Кисэносато Ичиножёо А.Ичинноровт уналаа.

Башёг амжилт муутай эхлүүлсэн Кисэносато, Ичиножёо нар хоёр унаатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ.

Одоогоор гурван даваатай ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо, Такаясү нарын найман бөх байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал Ичиножёо А.Ичинноровтой барилдах бол Кисэносато Котошёогикүтэй барилдахаар оноолт таарчээ. Тэгвэл башёг гурван даваатай тэргүүлж буй ёкозүна Какүрюү М.Ананд Ёшиказэтэй барилдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж