Ньюс хөтөч: Д.Мурат гишүүний хуулийн зөвлөх мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Д.Мурат гишүүний хуулийн зөвлөх мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Д.Мурат гишүүний хуулийн зөвлөх мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

 Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • ЭМЯ-ны А зааланд Осол гэмтлээс сэргийлэх аян эхэлж байгаатай холбогдуулан "Миний гэр аюулгүй орчин" сэдвээр мэдээлэл хийнэ. Оролцогчид, ЭМЯ, ГССҮТ, НЭМҮТ, НЗАА

11.00

  • MN-Мэдээллийн төвд Finetech технологи дээр суурилан бүтээгдсэн “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй ББСБ” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30

  • MN-Мэдээллийн төвд “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” аяны талаар мэдээлэл хийнэ. Тэд иргэд барилга орон сууцны бүтээн байгуулалтад оролцож, дотоод заслаа өөрсдөө хийснээр урьдчилгаа төлбөр төлөхгүй, хямд үнээр орон сууц авах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

12.00

  • Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс  “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцуулна. Судалгаа нь аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглах, сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болдог.

13.00

  • УИХ-ын гишүүн Д.Муратын хуулийн зөвлөх Б.Эрдэнэбат иргэн Б.Бахытгүлийн хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОНД

09.30

  • Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:
  1. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэгУлсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  3. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал;
  4. Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж