Хар тамхинд донтогчдыг эмчлэх боломжгүй | News.MN

Хар тамхинд донтогчдыг эмчлэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Хар тамхинд донтогчдыг эмчлэх боломжгүй

Хар тамхинд донтогчдыг эмчлэх боломжгүй

Жил ирэх бүр нэмэгдэж буй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж буй талаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч С.Батзоригтой ярилцлаа.


-Хар тамхины хууль бус худалдаа арав дахин нугарсан бизнес болсон талаар яриагаа эхлүүлье.

-Ашиг олох зорилгоор иргэд хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нуун оруулж ирж байна. Тэр тусмаа амьдралын боломжгүй хүмүүс амар хялбар аргаар нэг дор их хэмжээний мөнгөтэй болохоор хар тамхи нууж оруулж ирж байна. Энэ л хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэмэгдэх том шалтгаан болоод байна.

-Мөн ОХУ, БНХАУ гэсэн хар тамхи үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр орны дунд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх нэг шалтгаан бус уу?

-Үнэн. Энэ шалтгаанаас болж Монгол Улсад хар тамхины хууль бус наймаа, хэрэглээ дэлгэрч байна. Мөн Монгол Улсад ургаж буй каннабис тархац ихтэй. Хар тамхи донтогчдыг бүрэн эмчлэх эмчилгээ Монголд байхгүй гээд өөр олон шалтгаан байна.

Дэлхийн бусад улс оронд эдгэрэлт нь таван хувьтай, доод тал нь таван жилийн хугацаатай эмчилдэг эмчилгээ байна. Таван жилийн хугацаанд таван хувийн эдгэрэлтэй л гэсэн үг. Арай ядан эмчлэгдсэн таван хувь нь эргээд маш амархан хар тамхи, мансууруулах бодисоо хэрэглэж болзошгүй. Ер нь хар тамхи, мансууруулах бодисын донтолтоос эргээд гарах бараг боломжгүй, эдгэршгүй өвчин гэдгийг л иргэд ойлгоосой.

-Бусад улсад байдаг шиг таван жилийн хугацаанд хатуу хяналтдаа байлгаж, хар тамхинд донтогсдыг эмчлэх газар, эмнэлэг одоогоор Монголд байхгүй гэсэн үг үү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд зөвхөн хордлого тайлах эмчилгээ л хийдэг. Таван жилийн хугацаанд тууштай эмчлэх эмнэлэг байхгүйн улмаас хэрэглэгчийн тоо өсөх бас нэг шалтгаан. Үүнээс гадна өсвөр үеийнхэн, насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ даган дуурайж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх боллоо. Тэд цахим орчноос чөлөөтэй мэдээлэл авч байна.

-Цахим орчин дахь мэдээлэл ямар ч хяналтгүй, хар тамхи гээд л бичингүүт холбоотой бүх мэдээлэл, зураг, бичлэг нь гараад ирдэг дээ…?

-Хайж байж олсон, харсан, уншсан мэдээллээ эргээд хүүхдүүд даган дуурайдаг. Цааш нь өөрийнхөө үзэж, уншсан хар тамхи, мансууруулах бодистой холбоотой мэдээллээ нэг нэгэндээ дамжуулдаг.

-Нэгнээ даган дуурайх шалтгаан нь юу байх уу?

-Сонирхол. Цахим орчноос харсан, зурагтаар гарсан. Нэг нь сонирхоод татаж үзсэн бол нөгөө нь дуурайгаад би нэг сороод үзье гээд л нэгнээ байнга даган дуурайж, гэнэн зангаасаа болж хэрэгт холбогдоод байна.

-Жил ирэх тусам хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч болоод энэ гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тоо 25-30 хувийн байнгын өсөлттэй гарчээ?

-Сүүлийн гурван жилд бүртгэгдсэн гэмт хэргийг авч үзвэл 2015 онд 79 хэрэгт 169 хүн, 2016 онд 109 хэрэгт 224 хүн, 2017 онд 117 хэрэгт 282 хүн холбогдон шалгагдсан. Насны хувьд хэрэгт холбогдсон иргэдийн 80-82 хувийг 19-35 насныхан эзэлж байна.

2017 оны тухайд насанд хүрээгүй 19 хүн хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдож шүүхээр хэрэг нь шийдвэрлэсэн байна. Насанд хүрээгүй 10 хүүхэд 2015 онд, зургаан хүүхэд 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож шалгагдсан. Хар тамхины хэргээр одоо 139 хүн ялаа эдэлж байна. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодис Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн есөн холбогдогчтой зургаан хэрэг, хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авсан 128 холбогдогчтой 52 хэргийг шалгаад, шүүх яллагдагчдад тохирсон ялыг нь холбогдох хуулийн дагуу оноосон гэсэн үг.

-Эрүүгийн шинэ хуулиар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хууль бусаар тээвэрлэсэн иргэдэд оноох ялыг 12 жил болгож багасгасан байсан?

-25 жил байсныг 12 болгож багасгасан. Мөн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлбэл 2-8 жилийн ял оноохоор заасан. Гэхдээ төрийн бус байгууллага, цагдаа, гааль, боловсролын байгууллага яаж ажиллах вэ гэдгийг нарийвчлан тусгасан. Ингээд өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр Засгийн газар баталсан.

-Хэрэглэгч, донтогчийг шээс, цусны шинжилгээгээр илрүүлэх үү?

-Дэлхий нийтийн жишиг нь шээсний шинжилгээ. Шаардлагатай тохиолдолд цуснаас авна. Яагаад цусыг нь нийтлэг шинжилдэггүй юм бэ гэхээр цус нь амархан муудаж бүлэгнэдэг. Цусыг заавал хүйтэн агаарт хадгалах шаардлагатай. Шээс бол найдвартай. Шээснээс бид шинжилгээ хийдэг. Хумс, үс зэргийг шинжлэн тодорхойлох шинжилгээний багажтай болох талаар БНСУ-тай хамтарч нэг төсөл боловсруулсан. Авах саналаа тавьсан. Удахгүй ирэх байх аа. Шинжилгээний багаж, хариуны тухайд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 3-5 хоногийн дотор шинжилгээний хариуг эцэслэн гаргадаг. Цагдаагийн мөрдөгчдөд зургаан төрлийн мансууруулах бодисыг илрүүлдэг шинжилгээний тандалтын багаж бий. Тест тавьдаг. Энэ тандалтын тест тухайн сэжигтнийг гурван минутын дотор хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шинжилдэг. Энэ тест рүү шээлгээд, дээж аван шинжилнэ. Үр дүн нь жирэмсний тест шиг гараад ирнэ. Хоёр зураастай бол мансууруулах бодис хэрэглээгүй, нэг зураастай бол хэрэглэсэн байна гэсэн үг. Өөр нэг шинжилгээний багаж бий. Хүний гарын арчдасыг шинжилдэг БНСУ-д үйлдвэрлэсэн багаж. Энэ бол 20-30 секундийн дотор ямар төрлийг хар тамхи, мансууруулах бодис вэ гэдгийг шууд гаргаж ирнэ. Ширээ, тавиур гээд биет зүйлс дээр тогтсон үл мэдэгдэх зүйл /тоос, үртэс/ зэргийг арчаад тавихад ямар төрлийн бодис вэ гэдгийг тогтоодог. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, ямар нэгэн байдлаар барьсан иргэний гараас арчдасын шинжилгээ авахад барьсан бодис, тамхиных нь төрөл нь гарч ирдэг.

-Монголд тархац ихтэй каннабисыг мөнгөгүй шалтгаанаар сүүлийн хоёр жил устгаж чадаагүй гэсэн үү?

-2013-2015 онд каннабисыг орон нутгаар явж устгасан. Гурван жил дараалан устгахад энэ мансууруулах ургамал хэдэн га-гаараа татарсан. Устгал хийхээс өмнө шигүү ургадаг байсан бол дараа нь татуу ургадаг болсон гээд үр дүн гарсан. 2016 онд төсөв байхгүй шалтгаанаар устгаж чадаагүй. Ингээд тухайн онд каннабисын төрлийн гэмт хэргийн тоо өссөн. Каннабис үрээ хаясан тохиолдолд салхинд туугдаад газрын хөрснөөс доош нэг см-т орсон тохиолдолд дараа жил нь шууд ургах чадвартай байдаг. Ганц устгах арга нь үндсээр нь авч устгах хамгийн үр дүнтэй. Гэхдээ бид бол хөрсийг нь хуулж шатаадаг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Б 2018-01-16 202.179.6.138

Цөөхөн Монголчууд нэгнийгээ цаазлаад хядаад байвал хүн нь цөөрөхөөс хүсэл нь арилахгүй шүү. Иймд энэ сэдэв дор хүчирхийллийн утга агуулсан сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс үзэл бодлоо шууд бичихээс урьтаж энэ талаар сайн бодож тунгаах хэрэгтэй. Харин тэр цаазаар аваад байгаа улс орнууд бол өөр. Хүн ам олонтой нягтаршил ихтэй учраас аргагүйн эрхэнд л төр засаг нь тэр олон ард түмнээ номхруулахын тулд тийм арга хэрэглэж байгаа байх. Харин Монгол улсын хувьд хүн ам цөөтэй мөн ардчилсан засаглалтай орон учраас хүмүүнлэг ариун нийгмийг бий болгохын тулд иргэд бид өөрсдөө хүнлэг энэрэнгүй сэтгэлээр аливаад хандах хэрэгтэй. Тийм болохоор Монгол улс аль болох ухаалаг арга замаар л энэ бүхнийг арилгах нь зөв гэж бодож байна. Өнөөдөр залуу үеийнхэнд ёс суртахууны боловсрол маш их дутагдаж байгаа учраас түүн дээр л анхаарах хэрэгтэй. Ёс суртахуун зөв оюун санаа эрүүл бол хүний сэтгэл хэзээ ч тийм муу зүйл сонирхохгүй шүү дээ. Би ч бас өмнө нь болчимгүй явдлаасаа болж энэ хэрэгт холбогдож байсан. Энэ хугацаанд маш олон зүйлийг ажиглаж мэдэж авсан. Залуу үеийнхэн хөнгөн хийсвэр амьдралд дурлаж ийм зүйлд их автаж байгаад өөрийн зүгээс ихэд харамсаж байгаа ч Монголчууд энэ бүхнийг өөрчилж чадна гэдэгт би итгэж байна. Үүнээс гадна нэмж хэлэхэд Мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Батзориг байцаагч саруул ухаантай сайн цагдаа юм шүү. Ажилд нь амжилт хүсье.

Avatar

mgl 2018-01-16 202.9.41.223

herev ee emchlegddeggui yum bol hamgiin hatuu argaar temtsehees uur argagui. manaihan zugeer l yarisaar, huraldsaar baigaad gazar avahuulna. yum hiideggui uls shuu dee bid.

Avatar

a 2018-01-16 202.21.116.108

odo nuguu llruud n ene yariltslagiig unshchaad garandaa beelii uglaj baigaad l tatah baihdaa. yaj shinjildeg yaj baridgaa nuudaggvi yumu hasha yum hamag yumaa yarichih yum ene balai ediig hereglej orson hvmvvsiig shuud l dor hayj tegwel 5n jil horih heregtei

Avatar

Зочин 2018-01-16 27.123.212.142

зарсан, хэрэглэсэн бол цаазал. азийн ихэнхи орон ийм л хууль хэрэглэж байна. өөр арга байхгүй.

Avatar

Zochin 2018-01-16 27.123.214.113

Bad yu yariad bgaa mal be delhiin buh orond emchilj bhad hil gaalial changatgah heregtei zarj bgaa humuusiin suljeeg olj ustgah heregtei

Avatar

Зочин 2018-01-16 27.123.214.115

Хар тамхичинг насаар нь хорих хэрэгтэй !!!

Avatar

Tsogtsaikhan 2018-01-16 202.9.43.12

Сэтгэлзүйн эмчилгээ бага боловч үр дүн өгч байгаа. Шууд ямарч арга байхгүй гээд ийм аймшигт өвчинд нэрвэгдэгсэдийг хөсөр хаяж болохгүй. Би үүгээрээ хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг зөв гэж өмөөрөх гээгүй гэвч нэгэнт ямар нэгэн гэнэн байдлаар ийм аюулын харангад өртөгсөдийг хайрлан хамгаалж сэтгэлийн өчүүхэн дэм боловч нэмэрлэх гэсэн юм.\n

Avatar

Зочин 2018-01-16 182.160.33.67

угаас эмчлэгдэдгүй өвчин. ХОВС байж болох юм

Avatar

Зочин 2018-01-16 202.131.245.243

Баячуудын хүүхдүүдийн хар тамхины хэргийг дарж өгч, угаадсыг долоодог нэг муу халтар гелег л байна.

Avatar

Зочин 2018-01-16 112.72.11.122

Barimt baibal batimttai ni gargaj tavih heregtei. Ugui bol hudlaa hun doromjlood yahav

Avatar

Зочин 2018-01-16 202.131.236.170

Манай АБЗ шуурхай хуралдаж онц байдал тогтоох хэрэгтэй байна. Утаанаас илүү хор уршигтай тамаас илүү үндэсний оршин тогтнох асуудлыг ярих цаг болжээ. Манж улсыг хар тамхинд живүүлж түүхийн хуудаснаас арчсан гэдгийг Цөөхөн Монголчууд санаж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-01-16 119.40.100.234

манай бага ангийн Батзориг байна шүү дээ хөөрхөн даруухан томоотой хүү байсан даа амжилт хүсье

Avatar

Зочин 2018-01-16

Tegeed ene olon saihan zaluuchuudaa yanaa.

Avatar

Зочин 2018-01-16

гэнэн [Хориотой Үг] бацаан байна даа. хамаг юм аа ил яричихдаг. хаанаас яаж шинжилдэгээ ингээд ил хэлж болох уу

Avatar

зочин судлаач 2018-01-16 202.9.42.230

ХАР ТАМХИ ЗАРСАН БОЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГЛЭСЭН БОЛ 5 10 ЖИЛ ХОРИХ ЯЛТАЙ БАЙЖ Л ЭНЭ АСУУДАЛ БАГАСНА ШҮҮ,,,,ЭХ ОРОН ҮР ХҮҮХДДҮҮДЭЭ АХЙРТАЙ БОЛ ХАР ТАМХИНЫ АСУУДАЛД ХАТУУ ХАНДАХ ХЭРЭГЭТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж