“Онги гол” хөдөлгөөнийхөн хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

“Онги гол” хөдөлгөөнийхөн хуралдана

“Онги гол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулаад арван жил болж буй аж. Эл өдрийн хүрээнд хөдөлгөөнийхөн энэ сарын 12-13-нд хуралдай хийхээр төлөвлөжээ. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших Цогт ууланд болох хуралдайд долоон сумын иргэд, мөн “Гал үндэстэн” холбооныхон хуран цугларч, өнгөрсөн арван жилийн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүн, цаашдын зорилгыг тодорхойлох юм байна.

Өнгөрсөн хугацаанд “Онги гол” хөдөлгөөнийхөн орон нутагтаа олон ажлыг хийж гүйцэтгэсний нэг нь “Онги гол” ойн зурвас хөтөлбөрийг нэрлэж болох гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд голын ай савын дагуу 400 км газрыг ойжуулахаар болж одоогоор 14 мянган мод суулгасан байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж