Тэргүүн шадар сайд ард түмнээ даатгажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд ард түмнээ даатгажээ

Эрхэм
гишүүд сайд нарын амралт хараахан дуусаагүй, Төрийн ордон эл хуль
хэвээр байна. Гэхдээ тэд ирэх долоо хоногийн эхээр ажилдаа орох
сурагтай. Эрхэм түшээдийг амралтаараа хаагуур аялсныг сонирхвол, Тэргүүн
шадар сайд Н.Алтанхуяг энэ зун ажил амралтын далимд эх орныхоо зүүн
хязгаар нутгаар орж, говийн аймгийн малчдын ахуй амьдралтай танилцан
усан хилээ эргээд иржээ. Дараа нь баруун бүсийн даншиг наадамд төрийн
өндөрлөгийг төлөөлөн оролцжээ. Монгол орныхоо баруун,  зүүн аймгуудыг
солбин яваа Ардчилсан намын дарга Хяргас нууранд эрхэм спикерийн хамт
усанд шумбаж нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг бишрэн,  хоёр ч хоног
саатсан  байна. Зэргэлдээ нутгаас төрсөн төрийн эрхмүүд  амралт ажлыг
хамтдаа хослуулан баруун хязгаар нутгийн малчдынхаар бууж саатсан шигээ
явж нутгийн иргэдийн ахуй амьдралтай танилцсанд хоёр өөр намаас угшилтай
ч хамтдаа явж ард түмнийхээ ахуй амьдралтай танилцаж байгаад нутгийн
иргэд талархалтай хандаж буйгаа ч нуугаагүй аж. Харин Тэргүүн шадар
сайдын нутагт тухалсан УИХ-ын дарга тэндээсээ Хөвсгөлийг зорьсон бол
Н.Алтанхуяг сайд Завхан аймгаар аялжээ. Тэрбээр өчигдөр энэ зуны үерээс
болж эвдэж сүйдсэн, зарим зам гүүрийг үзэж,  сэргээн засварлах талаар
арга хэмжээ авахад анхаарахаа мэдэгджээ. Мөн Отгонтэнгэр их хайрхан,
Даяндээрхэд гарчээ. Эрхэм сайд энэ үеэр ард түмнээ амар жимэр сайхан
амьдруулах хийгээд Ардчилсан намынхаа үйл хэргийг даатгаж идээ
будааныхаа дээжээс өргөж нутгийн лам нараар ном хуруулсан гэнэ. Ард
түмэн, Ардчилсан намаа даатгаж сэтгэл тэнийсэн эрхэм сайд буцах замаараа
Архангай аймгаар ороод энэ долоо хоногийн сүүлээр Улаанбаатарт ирж,
ирэх долоо хоногийн даваа гаригаас ажилдаа орохоор төлөвлөжээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж