Майк Тайсон 40 акр талбайд марихуан тариална

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Майк Тайсон 40 акр талбайд марихуан тариална

Майк Тайсон 40 акр талбайд марихуан тариална

Мэргэжлийн боксын рингийг эзэгнэж явсан хүнд жингийн дэлхийн аварга асан Майк Тайсон АНУ-ын Калифорни мужид 40 акр талбайд марихуан тариалах шинэ төрлийн бизнес эхлүүлэхээр шийджээ.

Калифорни муж улс эмчилгээний зориулалтаар марихуан хэрэглэх, гэрийн нөхцөлд тариалахыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Уг хууль 2018 оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлжээ.

Майк Тайсон нийт талбайнхаа тал хувьд нь мариухан тариалж, үлдсэн газрыг шингэн ургамал, охь бэлтгэх үйлдвэр, агуулах зэргээр ашиглах гэнэ.

Боксын түүхэнд хамгийн залуудаа дэлхийн аварга болсон Тайсон 2000 онд марихуан хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, 200 мянган ам.доллараар торгуулж байсан юм. Мөн 2007 онд кокаин биедээ авч явсан хэргээр баривчлагдсан бөгөөд тухайн үед марихуан хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ хэргийнхээ төлөө тэр ердөө 24 цаг саатуулагдаж байжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж