Ямар хүүхдэд нярайн шарлалт илүүтэй тохиолдох вэ?
- Хэрэв түүний ах, эгч нар нярайн шарлалттай байсан бол
- Төрөлтийн үеийн хөхрөлттэй төрсөн бол. /Хөхрөлтийн нэг хэсэг болсон улаан эсүүд задрах үед биллирубин ихээр үүсдэг/
- Дутуу төрсөн хүүхдийн элэг бүрэн үйл ажиллагаа явуулах боломжгүй учир билирубины солилцоонд дутуу оролцоно.
Нярайн шарлалтыг яаж шалгаж үзэх вэ?
- Хүүхэд төрөх үед нярайн шарлалттай эсэхийг эмч нар шалгаж үздэг. Хэрэв эхний 24 цагт нярайн шарлалт илэрвэл зайлшгүй шинжилгээ хийх шаардлагатай. Мөн билирубины хэмжээ их байж магадгүй тохиолдолд төрсний дараах 3-5 хоногт мөн ажиглалтад байдаг. Хэрэв нярайн шарлалтын шинжүүд илэрвэл эмч хүүхдийн арьс болон цусанд билирубины хэмжээ үзэх шинжилгээ хийдэг. Хэрэв төрсний дараа удалгүй эмнэлгээс гарсан тохиолдолд нярайн шарлалт илэрч байгаа эсэхийг хамгийн түрүүнд ажиглах хүн эх өөрөө юм.
Нярайн шарлалтыг хэрхэн илрүүлэх вэ?
- Байгалийн гэрэл сайтай орчинд хүүхдээ байлга.
- Хүүхэд цайвар арьстай бол дух, хамар, цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгааг ажиглах.
- Хэрэв хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгах хэрэгтэй.
Шарлалт ямар хор уршигтай вэ?
- Ихэнх тохиолдолд шарлалт бол санаа зовоох асуудал биш байдаг. Гэвч хүүхдийн цусан дах билирубины түвшин хэт өндөр байх үед зохих эмчилгээ хийхгүй бол билирубины хэмжээ цаашид нэмэгдэн хүүхдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээх шалтгаан болдог байна. Хүнд хэлбэрийн шарлалттай байсан нярай хүүхдийн цөөн хэсэгт тархины гэмтэл үүсдэг. Үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх болон саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэл гардаг байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ