Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг сэргээжээ

Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнийг сэргээжээ

                   

“Хатан эрдэнэ” эмэгтэйчүүдийн холбооноос анх 1989 онд Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг зохион байгуулж байжээ. 

Анхны  шалгаруулалтад мисс Н.Биндэрьяа түрүүлснээс хойш Н.Мөнхцэцэг, Ч.Мичидмаа, Ч.Чулуун-Эрдэнэ, Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, Б.Сүрэнжаргал, Б.Түмэнхүслэн, Ц.Сансармаа, Ё.Нямжав, Д.Уянгалянхуа, А.Сарнай, Г.Гантуяа нарын сайхан бүсгүйчүүд энэ уралдааны ялагч болж, Монголын мисс хэмээн өргөмжлөгдөж байв. 

Тэгвэл 2007 оноос хойш түр завсарласан “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах уралдааныг сэргээн, зохион байгуулахаар болсон байна. Оролцогчдын бүртгэл нэгдүгээр сарын 11-нд эхэлсэн ба энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэв. 

Тэргүүн шагналын эзэн

  • Эрдэнийн шигтгээт титэм
  • Эрдэнийн шигтгээт Мөнгөн од
  • 20 сая төгрөгийн мөнгөн шагнал гардана. 

Харин дэд байр эзэлсэн мисс эрдэнийн шигтгээт  титэм, эрдэнийн шигтгээт мөнгөн мод болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд мөн энэ шалгаруулалтаас тодорно. 

Э.Бурам

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж