Хүүхэд дайрсан жолоочийг орон даяар эрэн сурвалжилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Хүүхэд дайрсан жолоочийг орон даяар эрэн сурвалжилж эхэллээ

Хүүхэд дайрсан жолоочийг орон даяар эрэн сурвалжилж эхэллээ

Зам хөндлөн гарч явсан зургаан настай хүүг дайрч гэмтээн, ослын газраас зугтсан жолоочийг Замын цагдаагийн албанаас албан ёсоор эрэн сурвалжилж эхэлжээ. 

Осол өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 14-нд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Ногоон төгөл”, “Гангар хотхон”-ны дунд талын замд буюу 170 дугаар байрны дэргэд болжээ.

Таван сарын өмнө “Тоёота приус” маркийн машинд мөргүүлж, хүзүү болон нуруундаа хүндэвтэр гэмтэл авсан Б.Мөнх-Эрдэнэ хүүгийн бие одоог хүртэл сайжраагүй бөгөөд хагалгаанд орох шаардлагатай болжээ. 

Хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр осол гаргаж, хэргийн газрыг орхин явсан улсын дугаар нь тодорхойгүй, “Тоёото приус” маркийн автомашины жолоочийг орон даяар эрэн сурвалжилж байна. 

Тухайн үед ослыг харсан гэх гурван эмэгтэйг Замын цагдаагийн албатай яаралтай холбогдож, мэдээлэл өгөхийг хүсчээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж