Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн гурав дахь өдөр маэгаширагийн 10-т эрэмбэлэгдэн барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг орхилоо. Түүнтэй өнөөдөр барилдах байсан Даишомари даваа авснаар хоёр даваа, нэг унаатай болов.
Озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи эхний өдөр Чиёомарү, өчигдөр Котоюүкид дийлдсэн юм. Түүний бэртэл бүрэн эдгээгээгүйгээс башёг эрт өндөрлүүлэх шийдвэр гаргажээ.