Д.Гантулгын хэрэгт мөрдөн байцаагчид нэр холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Д.Гантулгын хэрэгт мөрдөн байцаагчид нэр холбогдлоо

Д.Гантулгын хэрэгт мөрдөн байцаагчид нэр холбогдлоо

УИХ-ын гишүүн Д.ГАНТУЛГА

Хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгад Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Мөн түүнтэй хамт Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн зарим мөрдөн байцаагч болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг  хэрэгт холбогдуулан, шалгаж эхэлснийг албаны эх сурвалж хэллээ.

Нэр бүхий цагдаагийн мөрдөгчдийг Д.Гантулга гишүүнтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтыг явуулахдаа авлига авч, нууц мэдээллийг гадагш задруулсан байж болзошгүй гэж үзжээ. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийг шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзсэн тул хамтад нь шалгахаар болсон байна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж