29 компанийн 249,042 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

29 компанийн 249,042 хувьцаа арилжжээ

29 компанийн 249,042 хувьцаа арилжжээ

2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн  249,042 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Гонир’ (GNR+15%) болон ‘Азык’ (ALD+14.99%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хишиг уул’ (HSX-14.12%) болон Атар-Өргөө (ATR-9.59%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 43,106 ширхэг үнэт цаас  4,214,042,560  төгрөгөөр арилжигдсан бол багцын арилжаагаар 96,226 ширхэг үнэт цаас  9,524,599,170 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 20 ширхэг үнэт цаас  2,000,000 төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,155.92 нэгж болж 0.01 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,443,574,181,863 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж