Хятадын дарга Си Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар өнөөдөр /2018.01.16/ утсаар ярьжээ. Энэ үеэр Хятадын дарга Си Трампад хандан “Ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд олж авсан Солонгосын хойгийн эерүү зөөлөн хандлагыг үргэлжлүүлэх ёстой” хэмээсэн тухай CCTV телевиз мэдээлсэн байна.
Си Жиньпин энэ үеэр Солонгосын хойгийн асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь юу юунаас илүү чухал болохыг онцолжээ.
Дашрамд, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудал, тус улсыг пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө зогсоохын тулд Пхеньянд дипломат болон санхүүгийн дарамт, шахалтыг өргөжүүлэх асуудлаар дэлхийн 20 орны удирдагч, нөлөө бүхий эрхмүүд өнөөдөр /2018.01.16/ Канадын Ванкувер хотод чуулах юм.
С.ЦЭЛМЭГ