Халдварт өвчнөөр зээр үхсэн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Халдварт өвчнөөр зээр үхсэн байж болзошгүй

Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутагт орших Бичигт толгойн ар нэртэй газарт 10 гаруй тооны зээр тодорхойгүй шалтгаанаар үхжээ. Зээрүүд хилийн бүсийн орчимд 200-300 метрийн зайтай үхсэн байсныг хилчид тогтоож, аймгийнхаа Онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн байна. Энэ дагуу зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, голомтын бүсэд ажиллажээ. Үхсэн зээрүүдээс шинжилгээ авсан ч хариу нь хараахан гараагүй байгаа аж. Зээрээр дамжиж, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин зүүн бүсэд багагүй гарч байгаа тул мэргэжлийн байгууллагынхны хувьд зээр ямар өвчний улмаас үхсэн болохыг үнэн зөв тогтоож, тухайн бүс нутагт малыг уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавигдах юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж