Монгол Улсын Татварын ерөнхий газраас "Оюутолгой" ХХК-д 150 сая ам.долларын татварын акт тавьсан тухай мэдэгдэл хүлээж авсан талаараа тус компанийн хувьцаа эзэмшигч "Туркойз Хилл Ресурс" өчигдөр /2018.01.15/ мэдэгдлээ.
Оюутолгой ХХК-д 2013-2015 оны хооронд явуулсан аудитын шалгалтын дүнд Татварын ерөнхий газар тус компанийг төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан хэмээн татварын акт гаргасан аж.
Харин "Туркойз Хилл Ресурс"-ын зүгээс "Оюутолгой ХХК төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд (Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ), Монгол Улсын хууль дүрэмд заасны дагуу шаардлагатай бүх татвар, хураамжийг төлж барагдуулсан. Оюутолгой ХХК Татварын ерөнхий газраас гаргасан актыг дүгнэн хэлэлцээд, хуулийн хугацаанд хариу мэдэгдэнэ" гэсэн тайлбар гаргажээ.
Эх сурвалж : Turquoise Hill