“Мөсөн жаал”-ын мөрөөдөл биелэв

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

“Мөсөн жаал”-ын мөрөөдөл биелэв

“Мөсөн жаал”-ын мөрөөдөл биелэв

Ядуу зүдүү амьдралтай ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй,  тосгонд амьдардаг найман настай хүүгийн нүүр  ам, толгой битүү цантсан зураг нийгмийн сүлжээгээд тарж, хүү олон хүний хайрыг татсан билээ. 

Хүү 100 онооны шалгалтад 99 оноо авсан юм. Энэ явдлаас хойш “Мөсөн жаал” хочтой болсон жаал хүүд олон хүн, байгууллагууд хандив өгсөөр байна.  Хүүг цахим сүлжээнд “од” болгосон зургаас санаа авч, хүүгийн зургийг хүртэл зуржээ. 

 

Ээж нь орхиж явсан, аав нь том хотод ажил хийдэг жаал хүү хөдөөгийн ядуу тосгонд эмээ, үеэл эгчтэйгээ амьдардаг ажээ. 

Юньань мужийн Жаотун тосгоны бага сургуулийн сурагчид “Мөсөн жаал”-д орон нутгийн Коммунист залуучуудын байгууллагаас 100,000 юань буюу 15,000 ам.доллартай тэнцэх мөнгө хандивласныг орон нутгийн удирдлагууд сургууль дээр нь аваачиж өгсөн юм. 

Мөн нэгэн компани хүүд болон хүүгийн ангийн сурагчдад бүгдэд нь өвлийн хувцас бэлэглэснээс гадна сургуульд нь халаалтын төхөөрөмж хандивласан байна. Тус компани мөн хүүгийн аавд ажил санал болгосон тул алдарт "мөсөн жаал" цаашид аавтайгаа хамт байх боломжтой болоод байна. 

Саяхан орон нутгийн телевиз хүүгийн тухай  нэвтрүүлэг бэлтгэсэн нь олон хүнд таалагдсан бөгөөд хүү телевизээр үг хэлэхдээ “Хүмүүс надад зөндөө бэлэг, гоё зүйл өгсөн” хэмээн ярьжээ.

Аав нь хол ажиллахаар явахдаа хүүдээ халаасандаа байсан таван юанийг үлдээжээ. Хүү тэр мөнгийг одоо болтол үрээгүй бөгөөд "Аавыгаа өвчин тусах үед эмчлэхээр хадгалж байгаа" гэж ярьсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. 

Юньань мужийн залуучуудын хөгжлийн төвд одоогийн байдлаар 1.9 сая юанийн хандив цугласан ба сан энэ хөрөнгийг мужийн бусад есөн хотын аав, ээж нь ажил хийхээр явсан хүүхдүүдэд зориулахаар болжээ.

Хятадад аав, ээж нь ажил хийхээр том хот руу явж, тэдэнгүйгээр гэртээ үлддэг 61 сая хүүхэд байгдаг гэнэ. Энэ бол Их Британийн хүн амтай тэнцэх хэмжээний тоо юм.

Эх сурвалж: soutH China Morning Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж