Номын дэлгүүрүүдэд шинэ соёл нэвтрүүлье | News.MN

Номын дэлгүүрүүдэд шинэ соёл нэвтрүүлье

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Номын дэлгүүрүүдэд шинэ соёл нэвтрүүлье

Номын дэлгүүрүүдэд шинэ соёл нэвтрүүлье

Номын дэлгүүрүүдийн орчин нөхцөл, санал болгох номын сонголт нэг үеэ бодвол харьцангүй сайжирсан. Номонд хандах иргэдийн хандлага ч эрс сэргэж, өөрт хэрэгцээтэй гэсэн номондоо гар татахаа больсон билээ.

Харин шинийг эрэлхийлдэг үйлчлүүлэгчдэд тулгардаг нэг асуудал бий. Аль ч номын дэлгүүрт орсон худалдааны менежерүүдийнх мэдлэг маш дутмаг. Наад зах нь дотоод болон гадаадын зохиолчдын хэвлэн нийлүүлж буй номын нэр, ерөнхий агуулга гэхчилэн анхан шатны мэдээллийг үйлчлүүлэгчиддээ өгч чадахгүй байх нь олонтаа. Заалаар нэг орилж бие биенээсээ асууна, “байгаа, байхгүй” гэж маргалдана. Гэтэл зарим нэг номын дэлгүүрүүд үйлчлүүлэгчээ дэлгүүрт нь 20 минутаас дээш ном уншиж зогсохыг хориглосон, анхааруулга наачихсан байдаг. Энэ нь хэр зохимжтой вэ?. Үнэхээр ийм шийдвэр гаргаж байгаа бол дэлгүүрт үйлчилж байгаа 4-5 худалдагчийнхаа ядаж нэгийг нь номын хөтөч болгох нь зүйтэй болов уу гэсэн бодол төрснийг нуух юун. Ингээд номын дэлгүүрүүдийн үйлчилгээний соёлыг энэ удаагийн дугаарын сурвалжилгаар хүргэж байна.

Монголын хамгийн том номын дэлгүүр гэх тодотголтой "Интерном" дэлгүүрийг зорилоо. Бага үдийн 11 цаг. ШУТИС-ийн замын урд байрлах Интерном их дэлгүүр нь 2004 оноос эхэлж үйл ажиллагаа явуулжээ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд таван салбар салбартай, 30 гаруй мянган номын сонголттойгоор ажиллаж байна. Нэг давхрын заалнаас хамгийн онцлох тасаг нь хүүхдийн номын тасаг харагдаж байлаа. Тус дэлгүүр нь хүүхдийн нас сэтгэлзүйд тохирсон номыг төрөлжүүлэн худалдаалдаг гэдгээр бусад номын дэлгүүрээс онцлогтой. Мөн хоёр давхарт зохиолчидтой биечлэн уулзаж, гарын үсэг авах танхимтай цор ганц номын дэлгүүр юм. Харин бага үдийн 11 цагийн үед тус дэлгүүрээр гуравхан хүн үйлчлүүлж байлаа. Оюутан сурагчдын амралт эхэлсэн тул хүн цөөтэй байна гэдгийг дэлгүүрийн ажилтнууд учирлав. Энэ үеэр тус дэлгүүрийн мэдээллийн ажилтнаас дараах тодруулгыг авлаа.

-Сүүлийн үед ямар ном бестселлер болж байна вэ. Үнийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Манайд худалдаалагдаж байгаа бестселлер номын жагсаалтыг энэ сард Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” ном тэргүүлж байна. Хоёрдугаарт “Бүсгүйн амьдрал-Код”, гуравдугаарт “Цэвдэг жаран”, дөрөвдүгээрт Б.Сарантуяагийн “Самар хатан”, тавдугаарт ‘Газар доороос очсон тэмдэглэл’ ном орлоо. Үнийн хувьд 20-30 мянган төгрөгөөр худалдаалж байна. Харин хүүхдийн ном 500 төгрөгөөс 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Манай энэ салбарт хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан номнуудаа төрөлжүүлсэн гэдгээрээ онцлогтой. Ер нь хайсан номоо манай дэлгүүрээс олж авч болно. Бид хэрэглэгчдийнхээ тав тух, эрх ашгийг хамгийн түрүүнд тавьдаг.

-Танай дэлгүүрээр өдөртөө хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Сурагчдын амралт эхэлсэн болохоор бямба, ням гаригт эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ихэвчлэн ирж байна. Харин манай дэлгүүрээр өдөртөө 200-300 хүн үйлчлүүлдэг. Мөн онлайн худалдаагаар хайсан номоо захиалж авч болно.

-Хэрэглэгчдийн зүгээс ямар гомдол түлхүү тавьдаг вэ. Зааланд ном уншихад тодорхой минут заасан байдаг?

-Нэг үеэ бодвол манай уншигчдын ном унших соёл дээшилсэн байна. Ер нь манай дэлгүүр зааланд ном унших минутыг зааж өгөхөө больсон. Тухайн үйлчлүүлэгч өдөржин ном уншаад худалдан авалт хийсэн ч болно. Тиймээс ном худалдан авахад цаг харгалзахгүй уншиж сонголтоо хийх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Үүний дараа УИД-ийн зургаан давхарт байрлах “Мажестик” номын дэлгүүрийг зорив. Дэлгүүрийн үүдээр ороход зургаан худалдагч зогсож байв. Тэднээс номын үнэ ханшийн талаар мэдээлэл авахад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн  олдсонгүй. Мөн тус дэлгүүрийн зохион байгуулагчтай уулзахад манай дэлгүүрийн ерөнхий мэдээлэл менежерт байгаа бид нар мэдээлэл өгөхгүй гэсэн хариултыг хэллээ. Харин ажилтнуудын зүгээс манай дэлгүүр номнуудаа тасаг, тасгаар хуваагаад авчихсан болохоор хариуцсан хүн нь мэдээлэл өгөх журамтай. Өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байгааг тоолоод суух боломжгүй. Өөрийнхөө хариуцсан хэсгийн хүмүүст л мэдээлэл өгдөг гэв. Ингээд сэтгэл гонсгор буцаж хайсан асуултаа олж чадсангүй. Уг дэлгүүрээр үйлчлүүлдэг энгийн иргэд ч толгой эргэм номын дунд хайсан номоо олж авч чаддаггүй мэт. Дэлгүүрийн зааланд ном худалдан авахаар цөөхөн хүн суугаа харагдана. Энэ үеэр тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэнээс дараах мэдээллийг авлаа.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Мөнгөнтуяа

-Номын дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сүүлийн үед номын дэлгүүрийн үйл ажиллагаа, үйлчилгээ сайжирч байна. Ялангуяа Мир, Азхур, Интерном гээд олон дэлгүүртэй болсон байна. Миний хувьд өнөөдөр хүүхдэдээ ном авахаар зорин ирсэн. Ялангуяа хүүхдийн ном их сонирхож хардаг даа. Гэхдээ зарим үед хайсан номоо олохгүй буцдаг тохиолдол байдаг шүү.

-Яагаад?

Зарим үед хариуцсан тасгийнхан нь худалдагч зөвлөгч байхгүй үед, тэр ном хаана байгаа юм бол гээд асуудаг. Гэтэл нөгөө л монгол зангаараа алга болчихдог. Ер нь тоодоггүй байдалтай харагддаг. Тэгээд хайсан номоо олж чадахгүй тохиолдолд гараад л явчихдаг. Өнгөрсөн удаа гэхэд энэ дэлгүүрээс ном асуухад мэдэхгүй, бусдаасаа асуугаад, эцэстээ сураг алдраад явахаас аргагүй болсон.

Ингээд бид үйлчилгээний соёлтой номын дэлгүүрийн эрэлд дахин гарсан юм. Энэ удаад бидний хэлж заншснаар Багшийн дээдийн автобусны ард байрлах "Аз хур" номын дэлгүүрийг зорилоо. Үүдээр ороход бусад номын дэлгүүрээс арай бага талбайтай ч зааланд дөрвөн хүн ном уншиж байв. Энгийн үйлчлүүлэгчийн нүдээр харахад харилцааны соёл тун дутмаг санагдлаа. Худалдагчаас хүүхдийн ном хаана байрладаг вэ гэж асуухад дуу муутайхан "цаахна талд бий" гэв. Үүний дараа тус дэлгүүрийн талаар мэдээлэл авах гэсэн боловч хариуцсан хүн нь гараад явчихсан гэсэн хариултыг өглөө.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганцэцэг

Өнөөдөр хүүхдэдээ зориулан сураг бичиг хайгаад явж байна. Зарим нь олдохгүй л байна. Худалдагч нараас нь асуухад гараад явчихсан мэдэх хүн байхгүй гээд сууж байна. Номын дэлгүүрээр тэр бүр үйлчлүүлээд байдаггүй. Гэхдээ үйлчилгээний байгууллагууд тухайн номын талаар мэдээлэл өгч чаддаггүй юм шиг санагддаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Баянгол дүүргийн иргэн Б.Хишигжаргал

Би яг одоо Интерном дэлгүүрийг зорьж байна. Тэднийхээр үйлчлүүлэхээр амар байдаг юм. Өнөөдрийн хувьд найздаа ном бэлэглэх гээд явж байна. Ер нь зарим номын дэлгүүрүүд үйлчилгээ муутай, хэрэгтэй мэдээллийг өгөхдөө дутмаг юм шиг санагддаг. Миний хамгийн үйлчлүүлэх дуртай дэлгүүр Интерном. Би их ном уншдаг, тэр тусмаа хүнд бэлэглэх дуртай л даа. Номыг гаднаас нь хараад шууд авчихна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Заавал доторх агуулга, зохиолч, утга санаа зэргийг харж байж сонголтоо хийдэг. Нэг үеэ бодвол хүмүүс номын дэлгүүрээр их үйлчлүүлдэг болж. Үүнийгээ дагаад хэрэглэгчдэд үйлчлэх харилцаагаа дээшлүүлэх байх л гэж боддог ‘ гэв.

Энэ мэтээр үйлчилгээний байгууллагын соёл манай улсад үгүйлэгдэж байгааг та мэдэрч буй биз ээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгчийг хаанд өргөмжилдөг. Харин бид гэдийсээр.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-01-16 66.181.176.248

ЭМЭГТЭЙ ЗОХИОЛЧДЫН НОМ ЯГ ДАВСГҮЙ ХООЛ

Avatar

номын дэлгүүр 2018-01-16

Чухал сэдвийг хөнджээ. Хүүхдээ дагуулаад номын дэлгүүр ороход залхуу хойрго, болхи хүмүүстэй байнга тулна. Дуграх хүн олдохгүй.Хүүхдийг ном уншиж сургах ажил номын дэлгүүрийн худалдагчаас эхлэнэ гэж би боддог. Сэтгүүлч таныг Интер номын салбарт очиход сайхан зантай хүн угтжээ. Угтаа бол тэнд хэн ч байхгүй байсан ч дугарахгүй. 10 аад жилийн өмнө энэ салбар шилдэг нь байсан шүү. Одоо оролготой болсон уу яасан ам гацаад дугардаг хүнгүй болсон. Нэлээдгүй хэдэн ном аваад хийх газар олдохгүй бас зовно шүү. Тор сав бол бүр хялаалгахгүй. Үүнийг болья. Харин Номын дэлгүүрийн үйлчилгээг уншигчдад ойртуулж Номын хөтөчтэй болох саналыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-01-16 43.228.130.42

их дэлгүүрийн номын дэлгүүр бол "эрчүүдийн нууц эрхтэн" энэ тэрийн тухай ер нь эрүүл мэндийн номоо ХҮҮХДИЙН НОМТОЙ нийлүүлсэн, яг хаяа залгаад хажууд нь байрлуулсан байдаг юм. НОм хайж яваа бяцхан хүүхдүүд нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн янагийн эрхтэн ч гэх шиг гарчиг, нэр бүхий ном үзээл байж байдгийн байна лээ, энэ тухай хэлэхэээр мэддэг хүн байхгүй, уг нь эрүүл мэндийн номнууд өөр газар бусад номтойгоо байсийн урьд нь. Одоо бол ямар дүнхүү нь тэгж байрлуулсийн бүү мэд. Бүр шоовдор хо эрээд олдохгүй буланд мөртлөө яг хүүхдийн зурагтай номнуудын залгаа шүү, хэ хэ тэр хүүхдийн номнууд нь бүр 6-10 аад насны хүүхдийн номын тасаг байгаа юм , байж болох л гэх байх. Гэвч энэ бол жижиг ч сайтар анхаарах асуудал шүү, гавьяат худалдаачин ШАГДАРСҮРЭН ГУАЙ болон тэдний хүүхдүүд ээ

Avatar

n 2018-01-16 202.179.11.10

nomingiin nom geltgui buh uilchilgee muu bainga une nemegdene .hudaldagch ni ch yumuu manaach ni yum aash haritsaa muutai deer ni angas angas jalir geed bohi zajlaastai

Avatar

Зочин 2018-01-16 66.181.161.59

Номингийн номын тасаг хэд хэд дурдагджээ.номин ажилчдаа байнга халж сольж цалин ,хангалт,сэтгэл хангамж муу байлгадаг юм бн. Эзэд нь эрэлтэй нийлээд барилгы материалын үйлдвэр рүү хүртэл орж бдаг хэт ашгийн хойноос онцгүй гаруууд бн.

Avatar

Setguul 2018-01-16

Mongol helee medehgu bj nom yarij yah gee ve uchirlaad ogooch mal setguulchee

Avatar

irgen 2018-01-16

Ikh delguur Nomingiin nomiin tasag uneheer muu uilchilgeetei. suuj unshij haraj bgaad nomoo avdag nuhzuliig boliulaad sandal buidan uy ch baihgui, Yadag um hun unshij uzej bgaad avah ni zuv sh tee. Nomin chanariig erhemlej ajillahiig husej bna

Avatar

Тааруу 2018-01-16 122.201.26.172

Их дэлгүүр Номин тав трейдын НОМЫН ХУДАЛДАА тааруухан даа дааруухан. Дууссан номоо захина гэж байхгүй, юу дууссангаа ч мэдэхгүй ш дээ

Avatar

Зочин 2018-01-16 43.242.243.143

Яг унэн еерсдее л очиж асууна шуу дээ

Avatar

zochin 2018-01-16 202.131.230.238

Internomiin uilchilgee busdaasaa deer.Saruul zaxin urd baidag Azxur delguur uudniixee dovjoog ogtsom doosh gishgexeer xiisen ni gadnaas orj irsen xun xii gishgej unaxaar evgui, nuruunii uvchtei xun bol ovchin sederne sh dee

Avatar

зочин 2018-01-16 43.242.242.189

зөв сэдэв сонгосон байна их дэлгүүрийн номын тасгийн худалдагч зөвлөгч нар нь зүгээр л манаач үүдэн дээрээ овоороод л үнэн шүү

Avatar

Зочин 2018-01-16 27.123.212.140

http://epmoney.club/9706408115236/?rstr=230 interneteer mungu oloh hylbar arga tanaas yuch shaardahgvi internet bhad l boloo ta ajil hiij mungu olooroi

Avatar

Зочин 2018-01-16 27.123.212.140

http://epmoney.club/9706408115236/?rstr=230 interneteer mungu oloh hylbar arga tanaas yuch shaardahgvi internet bhad l boloo ta ajil hiij mungu olooroi

Avatar

Зочин 2018-01-16 27.123.212.140

http://epmoney.club/9706408115236/?rstr=230 interneteer mungu oloh hylbar arga tanaas yuch shaardahgvi internet bhad l boloo ta ajil hiij mungu olooroi

Avatar

Зочин 2018-01-16 202.9.41.14

Ном унших нь зөв. Орчин цагийн залуус гар утас, компьютерын кноп дарагч нар болоод бодитоор сэтгэхээ болив. Дээр дурьдсан жагсаалтын ном дотроос Цэвдэг жаран л арай үлдэцтэй бусад нь тийм ч ач холбогдол багатай юм. байна лээ.

Avatar

Зочин 2018-01-16 202.21.106.133

Тээр хараад байгаарай монголчуудын бэстсэллэрүүдийг нь, ийм хэрэггүй юм уншиж байгаа улс ядуу байхаас яахав.

Avatar

ЗОЧИН 2018-01-16 27.123.214.103

газар доороос бичсэн тэмдэглэл гэж Достоeвскийн зохиол л доо

Avatar

Зочин 2018-01-16 66.181.187.191

ном бол ертөнцийг харах цонх мөн. Интернет хэрэглэгчдийн хувьд мэдээлэл гүйцэт авч чаддаггүй. Ном их унших нь ухаан тэлж алдаагүй
бичиж сурна.

Avatar

Зочин 2018-01-16 122.201.25.242

Номын дэлгүүрийн худалдагч нарыг ядаж боловсрол мэдлэгтэй харилцааны соёлтой бүсгүйчүүдээр хийлгэмээр.Голдуу ОРК нар байх,хоорондоо хашгирч гуаглах энүүхэнд,яах гэж цалин авдгаа ч мэдэхгүй цаг нөгцөөнө.Номингийнх касс дээрээ овоороод хов базаад байдаг шүү

Avatar

zochin 2018-01-16 59.153.112.123

Mongolchuud yamar ch uilchilgeen deer mal tsarai l gargana shuu.Umhii amtai,ih zantai,medleggui,hainga.

Avatar

Зочин 2018-01-16 103.229.120.215

chi mongoluu kkk

Avatar

З 2018-01-16 66.181.189.15

Энэ ёстой зөв сэдэв хөнджээ,худалдагч ухаантай таг хөлдүү,эёлдэг бус,дуртай дургүй хөдөлж ядсан юмнууд бдаг шүү

Avatar

Зочин 2018-01-16 112.72.11.108

Яг хонь хариулж байгаа юм шиг алсаас хараад л зогсож байдаг худалдагч нар нь. Ирж үйлчилнэ гэж байхгүй. Хэрэглэгч өөрөө номоо хайдаг хайлтын программтай ганц компьютэр тавьчих номны дэлгүүргүй л улсдаа

Avatar

Зочин 2018-01-16 103.229.120.215

uuruu honi chini bsan uu.kkk

Avatar

Зочин 2018-01-16 202.170.71.39

Нэг талыг барьсан захиалгатай нийтлэл шиг санагдлаа.

Avatar

ЧД иргэн 2018-01-16 202.179.27.117

Аргагүй шүүдээ. Номын дэлгүүрийн худалдагч нарын иэхэнх нь бараг бичиг үсэг нь тайлагдаагүй, амьдралдаа нэг ч ном ном умшиж үзээгүй юм чинь юугаа ч мэдэх билээ дээ…Тиймрэхүү хагас бэлэн бүтээгдэхүүнүүд хаа сайгүй байна ганц номын дэлгүүр биш…

Avatar

Зочин 2018-01-16 27.123.212.134

Та их ном уншсан мэдлэгтэй хүн үү тэ жоохон үгээ бодмоор юм. Тийм л боловсролтой хүн юм бол алдаагүй бич. Тэгээд Үйлчлүүлэгч та бүхэн өөрсдөө үйлчилж буй хүнийхээ оронд өөрийгөө тавиад бодооч утгагүй асуух шаардлагагүй юм асуугаад гүйгээд байдаг байж.

Avatar

Зочин 2018-01-16

Odoogiin nomiig unshina geed munguur hudaldaj avah n risk. 20000 tugrug togloom bish shuu. Hunees iim ih mungu avaad bichsen nomiig n 1 udur urd ardgyu erguulj uzeed bolj baih shivdee. Saijrah bailgyu gej goridoj nileen nom avaad hudlaa yum baina gej bodson. Odoo bol nomiin delguur orohoo bolison. Huuchin nom l avch bainadaa.

Avatar

Bolormaa 2018-01-16 202.70.34.70

Их чухал сэдвийг хөндсөн байна. Хүмүүст эрдэм мэдлэг, соёл боловсролыг түгээж, зарж байгаа ихэнх номын дэлгүүрүүдийн худалдагч нар боловсрол доогуур байдаг. "Яг ямар ном бэ? сонирхолтой юу? юуны тухай юм бэ?" гээд асуухаар ерөөсөө мэддэггүй. Зарим нь бүр "…өрөө уншихгуй юу…"уурладаг… Миний бодлоор номны дэлгүүр ажиллаж байгаа хүн ядахдаа 7 хоногт нэг ном уншмаар юм…Харилцааны соёл муутай, яг л номны манаач шиг зогсож байдаг.
УБИС-ын хажууд байдаг "Аз хур" дэлгүүрийн худалдагч, касс, соёлын бараа зардаг худалдагч нар их айш муутай. Тэр дэлгүүрийн соёлын бараа, номны үнэ байсхийгээд нэмэгддэг. Өнгөрсөн жилд би энэ дэлгүүрээс 400 000 гаруй ном, бичгийн хэрэгсэл, соёлын бараа авсан. Сүүлд энэ дэлгүүр 11 сард үнэ дахиад нэмсэн байсан. 40 000 төгрөгний бичгийн хэрэгсэл 78 000 төгрөг болсон байсан… Түүнээс хойш би энэ дэлгүүрээр дахин үйлчлүүлэхээ болисон…. Үйлчилгээ хамгийн сайтай газар бол "Интерном". Манай гэр бүл ном авах бол "Интерном"-ыг л зоридог болсон… УИХ дэлгүүрийн номны дэлгүүрийн үйлчилгээ "дунд" зэрэг…

Avatar

Зочин 2018-01-16 182.160.33.248

Ном унших сайхан,интернэтээс өмнө хорвоо дэлхийг номоос л олж мэддэг,танилцдаг байсан биз дээ.Ном их их уншсанаар дор хаяж алдаагүй бичдэг болно.Дүрмээ сайн мэдэхгүй байсан ч цээж бичиг дээр онц авна л гэж дайрна шүү. Номнууд нь сайхан,өгүүлбэр зүй нь ч сайн байсан,өнөөдрийнх шиг хавтас нь хэт гялгар,зохиогчид нь хэт содон гялгар зохиомол нэр зүүгээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж