Татварын буцаан олголт авахын тулд юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Татварын буцаан олголт авахын тулд юуг анхаарах вэ?

Татварын буцаан олголт авахын тулд юуг анхаарах вэ?

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн бол буцаан олголт авах хуулийн зохицуулалттай. Нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн Буцаан олголтын материал хүлээж авах хугацааг хоёрдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болно. Орон сууц худалдан авсан, сургалтын төлбөрийн буцаан олголтоо авахад ямар материал бүрдүүлэх талаар болон энэ талаар иргэдээс тавьж буй асуултад хариулт болох зарим мэдээллийг нэгтгэлээ. 

материалаа цахимааР бүртгүүлж болно

Хэрэв анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдан авсан, барьсан бол Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, 3 сая хүртэлх мөнгийг буцаан олголтын хүрээнд авна.

2007 оноос хойш орон сууц худалдан авсан, барьсан иргэд энэхүү татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтойг сануулъя. 

Ингэхдээ Хувь хүний орлогын албан татвар төлж байгаа иргэд буцаан олголтод хамрагдах бөгөөд тэтгэврийн, сайн дурын нийгмийн даатгал төлдөг  иргэд буцаан олголтод хамрагдахгүй. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй байдаг. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т

-“Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг татвараас чөлөөлдөг.

Хэрэв та амины орон сууц барьсан бол хөнгөлөлтөд хамрагдана. Ингэхдээ, хөрөнгийн үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагаар байшингаа үнэлүүлэх эсвэл байшин барьсан зардлынхаа тайланг баримтын хамт бүрдүүлж болно. Хэрэв цахимаар бүртгүүлэх бол харьяа татварын дүүргийн татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үг авах ёстой. 

—————————————————————————-

Орон сууц худалдан авсан болон барьсан иргэдийн
бүрдүүлэх материал (хҮСНЭГТ 1)
 

Хэрэв анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол

  • Харьяа дүүргийн татварын хэлтсээс татварын цэнхэр дэвтэр авна.
  • Дэвтэр авахад хорооны тодорхойлолт, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй.
  • Цахимаар бүртгүүлэх бол цэнхэр дэвтэр авахдаа нууц үг авна.

Цахим маягтыг энд дарж үзнэ үү.

—————————————————————————-

Оюутнууд төлбөр төлсөн  и-баримтаа авсан байх ёстой

Оюутнууд сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, төлсөн төлбөрийнхөө тодорхой хувийг татварын буцаан олголтоор авна гэсэн үг. Ингэхдээ дараах хоёр хуулийн заалтын хүрээнд татварын буцаан олголт эдлэх боломжтой. Сургалтын төлбөр төлснөөс гадна суралцаж байх хугацаандаа нийгмийн даатгал төлсөн бол энэ хөнгөлөлтөд давхар хамаарах юм байна.
 

Оюутнууд татварын буцаан олголт эдлэхдээ
бүрдүүлэх материал 
(хҮСНЭГТ 2)
 

Хувь хүний орлогын албан татварын хуулиас…

  • 24 дүгээр зүйлийн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заажээ.
     
  • 24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заажээ.

​​
—————————————————————————-

Инфографик
түгээмэл асуулт ба хариулт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж