Америк бүсгүйчүүд эхний тойргоос "Их дуулга"-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Америк бүсгүйчүүд эхний тойргоос "Их дуулга"-ыг орхилоо

Америк бүсгүйчүүд эхний тойргоос "Их дуулга"-ыг орхилоо

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн өнгөрөгч ням гаригт /2018.01.14/ Мельбурн хотноо эхэллээ.

Энэ удаагийн “Их дуулга” америк бүсгүйчүүдэд халгаатай эхэлж байна. Тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга, АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс тэмцээн болохоос хэд хоногийн өмнө Мельбурнд ирж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний эгч Винус Уильямс эхний тойрогт Швейцарийн залуу теннисчин Бэлинда Венсист 6:3, 7:5-аар хожигдож, эрт харих нь тодорхой болов. Винус энэ тэмцээнд тавд эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд оны анхны "Их дуулга"-ыг амжилт муутай эхлүүллээ. 

Мөн АНУ-ын өсөх ирээдүйтэй теннисчний нэг Слоане Стефенс Хятад бүсгүйд хожигдсоноор хоёрдугаар тойрогт шалгарч чадсангүй. Хэдийгээр С.Стэфэнс ганцаарчилсан төрлийг эрт орхисон ч хосын төрөлд өрсөлдөхөөр болсон байна.

Өнгөрөгч ням гаригт эхэлсэн Автсралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 28-нд өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж