2017 онд Монголын 2,4 сая иргэн гадаадад зорчжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

2017 онд Монголын 2,4 сая иргэн гадаадад зорчжээ

2017 онд Монголын 2,4 сая иргэн гадаадад зорчжээ

Давхардсан тоогоор Монгол Улсын 2.4 сая иргэн 2017 онд гадаадад зорчсоноос 1,8 сая буюу 73,5 хувь нь албан бус хувийн журмаар явжээ. 

Монгол Улсад 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 92 орны 4700 гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ нь өмнөх оноос 20,8 хувиар буурсан үзүүлэлт юм. Хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн 3900 нь буюу 83,4 хувь нь эрэгтэй, 800 буюу 16,6 хувь нь эмэгтэй хүмүүс байгаа аж. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажилчдын 37,3 хувь нь уул уурхайн салбарт ажилладаг юм байна. Харин 18,8 хувь нь боловсролын салбарт, 13,8 хувь нь худалдаа, 7,7 хувь нь барилгын салбарт ажилладаг бол захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны чиглэлээр 3,6 хувь,  бусад салбарт 11,6 хувь нь ажиллаж байна.

Монголд ажиллаж буй гадаадын иргэдийг
улсаар нь авч үзвэл

  • БНХАУ 37,5 хувь
  • БНАСАУ 7,2 хувь
  • ОХУ 7,3хувь
  • БНСУ 6,5 хувь
  • Австрали 7,1 хувь
  • АНУ 5,4 хувь
  • БНСВУ 4,2 хувь
  • Канад 3,6 хувь
  • Англи 2,5 хувь
  • Филиппин 2 хувь
  • Бусад 16,7 хувь

Монгол Улсын хилээр 2017 онд давхардсан тоогоор 5,9 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх 2016 оноос 513 мянга буюу 9,4 хувиар өсчээ. Улсын хилээр орсон зорчигчид дараах хилийн боомтоор зорчсон байна.

  • 38.1 хувь нь Замын-Yүд
  • 16.7 хувь нь Буянт-Ухаа
  • 12.5 хувь нь Гашуун сухайт
  • 12.3 хувь нь Алтанбулаг
  • 5.9 хувь нь Шивээ хүрэн
  • 14.5 хувь нь бусад боомтоор дамжин Монголд иржээ. 

Мөн улсын хилээр 2017 онд гадаадын 542700 хүн орсон нь өмнөх оноос 71500 буюу 15,2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын 37,2 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Мөн ОХУ-ын иргэд 20,3 хувь, БНСУ-ын иргэд 14,1 хувь, Япон улсын иргэд 4,3 хувь, АНУ-ын иргэд 3,3 хувь, Казахстан улсын иргэд 2,7 хувь, бусад улсын иргэд 18,1 хувийг эзэлж байна. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж