Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа 2018 оны өмнөхөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Гэтэл дарга, удирдлагын халаа сэлгээнээс үүдэн тус төвийн ажилчид цалингаа авч чадахгүй байгаа талаар мэр сэр мэдээлэл цацагдах болжээ. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй эмч, эмнэлгийн ажилчдын хувьд хугацаа алдаж байна гэх гомдол гаргасан бололтой.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодруулав. Сайд “Тийм зүйл байхгүй. Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Түр орлон гүйцэтгэгчээр н.Оюунчимэгийг томилсон. Юу гэж тийм юм байдаг юм. Худлаа мэдээлэл” гэсэн тайлбар өгөв.