Бест Буйдан ХХК-ний "Насан туршийн хэрэглээ" сугалаат худалдааны азтан М.Шинэжил супер хонжвороо гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Бест Буйдан ХХК-ний "Насан туршийн хэрэглээ" сугалаат худалдааны азтан М.Шинэжил супер хонжвороо гардан авлаа

Бест Буйдан ХХК-ний "Насан туршийн хэрэглээ" сугалаат худалдааны азтан М.Шинэжил супер хонжвороо гардан авлаа

Үндэсний үйлдвэрлэгч Бест Буйдан ХХК-ний хамт олон маань хэрэглэгчдийнхээ насан туршийн хэрэглээг үйлдвэрлэдэг болсноо бататгаж Монгол орон даяар Насан туршийн хэрэглээ сугалаат худалдааг зарласан билээ. Шинэ жилийн босгон дээр сугалааны тохирлыг 12-р сарын 30-нд Монголын Үндэсний Телевизээр шууд дамжуулалт хийсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь Дархан аймгийн Шарын гол сумын харъяат ноён М.Шинэжил хожсон юм. Шинэ жилийн азтан нь Шинэжил гэдэг эрхэм байна гэдэг ховорхон аз тохиол юм. М.Шинэжил маань Дарханы гэрээт борлуулагчаас С4-4 комыг авсан байна. Энэхүү буйдан болон стенк, ширээг насан туршдаа Бест Буйдан ХХК-аас авах эрхтэй болж байгаа юм. Азтан маань Номин Юнайтед салбар дэлгүүрээс 01-р сарын 15-нд хүрэлцэн ирж супер шагналаа гардан авлаа. Мөн М.Шинэжил маань Бест Буйдан ХХК-ний хамт олонд талархал гардуулж, сугалаа сугалсан хүүд гарын бэлэг өгчээ.

Монгол түмэн маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэний үр дүнд Насан туршийн хэрэглээгээ Бест Буйдан ХХК-аас авах боломжтой болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж