Өнөөдөр 28 ХК-ийн хувьцаа арилжив

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 28 ХК-ийн хувьцаа арилжив

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011 оны 08-р сарын 11-ний өдөр/ үнэт цаасны 4025 дахь удаагийн арилжаагаар нийт 28 ХК-ийн 206,5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 876,6 мянган ширхэг хувьцааг арилжлаа. Үүнээс “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 865,6 мянган ширхэг хувьцааг 202,9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 7 ХК-ийн 11,0 мянган ширхэг хувьцааг 3,6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 189 хэлцэл хийгдсэн байна. Нийт 28 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Силикат” ХК-ийн үнэт цаасны ханш 14,67 % өсч, “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн үнэт цаасны ханш 4,73% буурсан байна. ТОП-20 индекс 20629,51 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 93,63 нэгжээр буюу 0,45% буурсан байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 130,1 тэрбум төгрөг болсон байна. 2011 оны үнэт цаасны 152 удаагийн арилжаагаар 91,7 сая ширхэг хувьцааг 57,1 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын бондын арилжаагаар 649,6 мянган ширхэг бондыг 64,9 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 118,0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4025 удаагийн арилжаагаар 833,2 сая ширхэг үнэт цаас арилжиж, 623 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж