Өвөл усанд сэлэгч Ш.Даваадоржийн ээлжит амжилт

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Өвөл усанд сэлэгч Ш.Даваадоржийн ээлжит амжилт

Өвөл усанд сэлэгч Ш.Даваадоржийн ээлжит амжилт

Өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (2018.01.13-14) БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод боллоо.

Тус тэмцээнд Монголын тамирчин Ш.Даваадорж 50 метрийн хоёр төрөлд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр далайн гахай төрөлд тэргүүлж, өврөөр даллах төрөлд дэд байрт оржээ. Тэмцээнд АНУ, Финланд, Латви, Словак, Монгол, БНХАУ зэрэг 10 улсын 1000 гаруй тамирчин өрсөлдсөн байна. 

Ш.Даваадорж өмнө нь 2018 оны нэгдүгээр сарын 7-нд Шаньдунд болсон олон улсын тэмцээнээс хувийн болон багийн төрөлд хос мөнгөн медаль хүртсэн.

Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ш.Даваадорж энэ сард Унгарт болох Дэлхийн цомын тэмцээнд оролцсоныхоо дараа эх орондоо ирэх аж.

Ш.Даваадорж 49 настай. Тэрбээр 30 гаруй жил усанд сэлэлт, бодибилдингийн спортоор хичээллэсэн. “Дорнын чоно” клубийн тамирчин ба Дэлхийн цомын тэмцээнд хоёр удаа түрүүлж, олон улсын тэмцээнээс 20 гаруй медаль хүртэж байжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж