Насанд хүрээгүй хүүхдийн секс бичлэг тараасан хүүхдүүдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй хүүхдийн секс бичлэг тараасан хүүхдүүдийг баривчлав

Насанд хүрээгүй хүүхдийн секс бичлэг тараасан хүүхдүүдийг баривчлав

Данид насанд хүрээгүй хүүхдүүдийн секс бичлэгийг фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд түгээсэн 1000 гаруй хүүхэд, залуусыг цагдаагийн газраас баривчлан шалгаж байна.

Тэднийг 15 настай хүүхдүүдийн бэлгийн харилцаанд орж буй бичлэгийг олон нийтэд түгээсэн гэж буруутгаж байгаа юм.

Цагдаа нарын мэдэгдэж буйгаар бичлэг дээрх хүүхдүүд 18 нас хүрээгүй байсанд хэргийн учир байгаа гэнэ. Өнгөрсөн оны намар болсон энэ хэргийг өш хонзонгийн сэдэлтэй гэж үзэж байгаа аж. 

Одоо тэдний дундаас 18 нас хүрсэн сэжигтнүүдийг эхлээд байцааж, мэдүүлэг авч эхэлсэн байна. Харин насанд хүрээгүй сэжигтнүүдийн эцэг, эхээс мэдүүлэг авчээ.

Данийн цагдаагийн газрын дарга ‘Энэ хэрэг насанд хүрээгүй хүүхдийн аливаа бичлэг, контентыг олон нийтийн сүлжээнд түгээж болохгүй гэдэг анхааруулга болно’ хэмээн мэдэгджээ.

Сэжигтнүүд хэрэв буруутай нь тогтоогдвол 20 хоног шоронд хоригдох юм. Данийн хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдийн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд түгээсэн нь тогтоогдвол арван жил хар жагсаалтад бүртгэлтэй байдаг ажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж