Монгол Улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны нэгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

Монгол Улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны нэгээр шалгарав

Монгол Улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны нэгээр шалгарав

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас зохион байгуулж буй арга хэмжээнд Монгол Улс ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны /The world’s Ten Best Distinations/ нэгээр 3 дахь жилдээ дараалан шалгарав.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2018 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Калифорни мужийн Веркели хотын Дэвид Броуверын төвд болж өнгөрөв. Монгол Улсаа төлөөлөн АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал энэхүү арга хэмжээнд оролцож хүрэлцэн ирсэн зочид болон бусад орны төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг юм.

Монгол Улс 2016 онд шилдэг 10 орны нэгээр анх шалгарсан, 2017 онд хоёрдахь удаагаа бөгөөд 2018 онд ийнхүү гуравдахь удаагаа шалгарч шилдэг 10 орны тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату зэрэг орон шалгарчээ.

Эх сурвалж: Ardchilal.mn 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж