Мэргэжлийн сүмо нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё өнгөрөгч ням гаригт /2017.01.14/ Токио хотноо эхэлсэн.
Өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал нутаг нэгт Ичиножо А.Ичинноровыг давснаар хоёр дахь даваагаа авлаа. Энэ башёд Ичиножо маэгаширагийн нэгээс барилдаж байгаа бөгөөд эхний өдрийн барилдаанд озэки Гоэйдод ялагдсан.
Тэгвэл ёкозүна Кисэносато Хокүтофүжигээр эхний даваагаа авлаа. Кисэносато эхний өдөр комосүби Такакешод дийлдэж, башёг ялагдлаар эхлүүлсэн.
Ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Такакеишог ошидаши мэхээр давж, хоёр дахь ялалтаа авлаа. Мөн озэки Гоэйдо, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нар ээлжит даваагаа авсан байна.
Өнөөдрийн барилдаанд ёкозүна Хакүхо Хокутофүжитэй, ёкозүна Какүрюү Ёошиказэтэй барилдахаар оноолт таарсан. Тэгвэл ёкозүна Кисэносато хоёр унаатай яваа Ичиножо А.Ичинноровтай барилдана.
Хацү башёг өдөр бүр “Abema” онлайн телевиз шууд дамжуулан хүргэж байна.