Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сарын хооронд хэрэгжиж дууссан.
“ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн баригдаж буй хагас коксон түлшний үйлдвэр ашиглалтад ороогүйгээс агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах үндсэн зорилт хэрэгжиж чадсангүй.
Эдийн засгийн хувьд үр ашигтай, орчны бохирдол бага байгаа учир сайжруулсан зуухны борлуулалт ихэссэн. Сайжруулсан зуух нь түлшийг 30 хүртэл хувь хэмнэж, утаанд агуулагдах хорт бодисын хэмжээг 80 хувь хүртэл бууруулсан.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны илтгэлээс /2013 он/