Ньюс хөтөч: Шатахуун импортлогчдод хариуцлага тооцох талаар мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.16-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Шатахуун импортлогчдод хариуцлага тооцох талаар мэдээлнэ

Ньюс хөтөч: Шатахуун импортлогчдод хариуцлага тооцох талаар мэдээлнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

  • Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт бага хурлыг зохион байгуулна. Хурал Гадаад хэргийн яамны хурлын танхимд 09.30 цагт эхэлж, 16.30 цаг хүртэл үргэлжилнэ.

11.00

  • ШӨХТГ-аас хууль зөрчсөн шатахуун импортлогч нэр бүхий аж ахуйн нэгжүүд шатахууны үнэ нэмсэнд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.
  • Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээлэл хийнэ. Тухайлбал: 2017 оны мал тооллогын эцсийн дүн, 2017-2018 онд боловсролын салбарын суралцагчид болоод сургууль, цэцэрлэгийн тоо, 2017 оны Монгол Улсын хүн амын урьдчилсан дүн, Улсын нэгдсэн төсөв, Хэрэглээний үнийн индекс, мөнгө, зээл, үнэт цаас зэрэг сар, улирал, жилээр гаргадаг мэдээ, мэдээллийг танилцуулна.

12.00

  • Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос түлш, шатахууны үнийг бууруулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал: Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

11.00

  • Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж