2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдана. Үүнтэй зэрэгцэн Москва мужийн сургуулийн сурагчид мөн санал асуулгад оролцоно. Тэд “Хичээлийн өдрийг зургаан өдөр болгон сунгах уу?” гэсэн асуулгад хариу өгнө гэж Москва мужийн Сонгуулийн хорооны дарга Наталья Альшанова “Российская газета” сонинд ярьжээ.
Санал асуулгад 793 мянган сурагч оролцох урьдчилсан тооцоо гарчээ.
“Зургаан хоногийн хичээлийн хөтөлбөрийг дэмжиж байна уу?” гэсэн асуултад хүүхдүүд хариулах ба хэрэв дэмжвэл даваагаас бямба гариг хүртэл долоо хоногийн зургаан өдөр хичээллэх аж.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ