Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очирыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлжээ. Түүний оронд тэргүүн дэд даргаар хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна.
Үүнээс гадна Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай тэтгэвэртээ гарчээ. Тиймээс Баянзүрх дүүргийн прокуророор ажиллаж байсан О.Алтангэрэлийг оронд нь томилжээ. Харин прокурор О.Алтангэрэлийн албан тушаалд нийслэлийн Прокурорын газрын орлогч болоод УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргын албыг хашиж байсан Ц.Батболдыг томилсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.
Д.УУДАМ