Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууслаа

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууслаа

Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууслаа

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлэгчдийн материалыг хүлээн авч дууслаа. Одоо дараагийн шат нь бүртгэх юм. Энэ шатыг давсан нэр дэвшигч саналын хуудсанд нэрээ бичүүлэх эрхтэй болно.

Бие даан нэр дэвшигчдийн материалыг нэгдүгээр сарын 7-ны 24.00 цаг хүртэл, харин улс төрийн намын нэр дэвшигчдийг нэгдүгээр сарын 12-ны 24.00 цаг хүртэл хүлээн авчээ. Хуулийн дагуу материалыг хүлээн авсны дараа ажлын тав хоногт хянан шалгах ёстой.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфиловагийн мэдэгдсэнээр нэгдүгээр сарын 12-ны байдлаар нийт 70 нэр дэвшигч материалаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсний 24 нь улс төрийн намын нэр дэвшигч, үлдсэн 46 нь бие даагч байжээ. Бие даагчдаас 15 хүний материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авснаас хоёр нь хуулийн шаардлагыг хангажээ. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин, шинийг санаачлагч Владимир Михайлов нар ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж