“Почта России” компани 2017 онд 284 сая илгээмж түгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

“Почта России” компани 2017 онд 284 сая илгээмж түгээжээ

“Почта России” компани 2017 онд 284 сая илгээмж түгээжээ

“Почта России” компани өнгөрсөн 2017 онд 284 сая ширхэг гадаад илгээмж хүргэсэн нь өмнөх 2016 онтой харьцуулахад 26 хувь өссөн үзүүлэлт хэмээн тус компанийн захирал Николай Подгузов сэтгүүлчдэд ярилаа.

“Урьдчилсан дүн мэдээгээр 2017 онд 284 сая ширхэг олон улсын илгээмж манай компаниар дамжжээ. Энэ нь өмнөх 2016 онтой харьцуулахад 26 хувь өссөн үзүүлэлт. 2018 онд ч мөн өдий дайны өсөлттэй ажиллана гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

“Почта России” нь ОХУ-ын шуудан тээврийн гол оператор компани юм. Орос даяар 42 мянган салбартай, нийт ажиллагсдын тоо нь 350 мянгад хүрдэг том компани.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж