2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 202,168 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хөвсгөл алтан дуулга’ (ADU+15.0) болон’Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ (JLT+15.0%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хишиг уул’ (HSX-15.0%) болон ‘Авто зам’ (AAR-13.27%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,155.78 нэгж болж 0.05 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,458,001,461,013.11 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ