“Сорьц авах, тээвэрлэхтэй холбоотой алдаа, эрсдэлээс сэргийлэх нь“ сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

“Сорьц авах, тээвэрлэхтэй холбоотой алдаа, эрсдэлээс сэргийлэх нь“ сургалт боллоо

“Сорьц авах, тээвэрлэхтэй холбоотой алдаа, эрсдэлээс сэргийлэх нь“ сургалт боллоо

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмгэг судлалын үндэсний төв хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сорьц авах, тээвэрлэхтэй холбоотой алдаа, эрсдэлээс сэргийлэх нь“ сургалт энэ сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтад НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын чанарын албаны дарга, лабораторийн эрхлэгч, цитологич эмч, мэс заслын тасгийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч зэрэг нийт 75 хүн оролцсон юм.

Сургалтын хүрээнд “Сорьц авах үйл ажиллагаанд баримтлах Эрүүл мэндийн сайдын тушаал, журмын хэрэгжилт”, “Эмгэг судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа, сорьц авах, тээвэрлэхтэй холбоотой анхаарах асуудал”, “Дүүргийн эрүүл мэндийн төвийн эс судлалын шинжилгээний 2017 оны чанарын гадаад хяналтын үнэлгээний талаар, эсийн шинжилгээний аргачлал” сэдэвт илтгэлүүд тавигдсан бөгөөд сорьц авах, тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой алдаа, эрсдэлийн тохиолдлын хэлэлцүүлэг хийгдлээ.

Мөн энэ сургалтын үеэр Эмгэг судлалын үндэсний төвөөс 2018 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: НЭМГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж