Өвөрхангайд цасны зузаан 90 см-т хүрч, мал бэлчээрлэх боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд цасны зузаан 90 см-т хүрч, мал бэлчээрлэх боломжгүй болжээ

Өвөрхангайд цасны зузаан 90 см-т хүрч, мал бэлчээрлэх боломжгүй болжээ

Өвөрхангай аймаг 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 5 сая 744 мянган мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Гэвч зуншлага тааруу байсан учраас энэ өвөл 7-8 суманд өвөлжилт хүндэрч, хунгар газраа 80-90 см, тал хээр газраа цасны зузаан 20-30 см-т хүрч,  мал бэлчээрлэх боломжгүй болжээ.

Энэ жил Өвөрхангай аймгийн 493 өрхийн 350 мянган мал Дундговь аймгийн Эрдэнэ далай, Сайхан-Овоо, Төв аймгийн Дэлгэрхаан, Архангай аймгийн Хашаат сумдад отроор өвөлжиж байна. Отроор очсон малчдаас татвар хураамж авахгүй байх зохицуулалтыг хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд мэдээллээ.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд

Тэрбээр “Баянгол, Сант, Төгрөг суманд 290 өрхийн 300 мянган мал оторлож байна. Цас ихтэй сумдын малчдын нэг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн “Баянтээг”-ийн уурхайгаас 125 тонн нүүрсийг таван цэгт хүргэж малчдад ойртуулж байна” гэсэн юм.

Мөн улсын нөөцийн гурван салбар Өвөрхангай аймагт бий бөгөөд  Засгийн газарт хүсэлт тавьсны дүнд Арвайхээр суманд улсын нөөцийн түр салбарыг нээжээ. Үүнд 1600 орчим тонн өвс тэжээлийн нөөц одоо бэлэн байна. Улмаар энэхүү нөөцийн салбарт буй өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах хүсэлтээ Улсын онцгой комиссын дарга, шадар сайд, ОБЕГ-ын дарга нарт хүргүүлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж