Мишель Обама Майамид зугаалж явна

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Мишель Обама Майамид зугаалж явна

Мишель Обама Майамид зугаалж явна

АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обама том охин Малиягийн хамт нарлаг Майамид амарч яваа гэнэ.

Мишель Обамагийн цагаан усны хувцастай Майамигийн наран шарлагын газарт алхаж яваа зургийг Daily Mail нийтэлжээ. Тэрбээр охин Малия болон Обамагийн захиргаанд ажиллаж байсан ахлах зөвлөх Валери Жарретт, бусад найзуудын хамт папарацийн дуранд өртсөн байна.

Ээж, охин хоёр “охидын зугаалга” хийж байгаа бололтой. Учир нь экс-ерөнхийлөгч Барак Обама ойр хавьд байгаагүй гэнэ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж