Гурван хүн ослын газрыг орхин явснаас, нэгийг нь илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Гурван хүн ослын газрыг орхин явснаас, нэгийг нь илрүүлжээ

Гурван хүн ослын газрыг орхин явснаас, нэгийг нь илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 518 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 413 дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэлд 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна.Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд гурван хүн ослын газрыг орхин явснаас нэг хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчлийг илрүүлжээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж