Ромын пап Фрэнсисийн Өмнөд Африк дахь айлчлал найрамдал, эв нэгдэл, итгэл найдварын бэлгэдэх учиртай ч Католик сүм хийдийн санваартнуудын ёс бус үйлдлүүдтэй холбоотой мэдээллүүдээс болж шашны тэргүүнийг эсэргүүцлийн жагсаал цуглаан, халдлагын сүрдүүлэг угтаж авчээ.
Аргентинаас гаралтай пап Фрэнсис Өмнөд Америкийн хоёр орон, зургаан хотод хийх айлчлалаа өнөөдөр Чилиэс эхэлсэн юм. Ромын пап айлчлалаа энэ долоо хоногийн сүүлчээр Перуд өндөрлөх ажээ.
Ватиканы албаны хүмүүсийн мэдээлснээр Ромын пап Фрэнсис айлчлалынхаа үеэр католик шашны бишопуудтай уулзахаас гадна ядуу зүдүү хүмүүс, хүүхдүүд болон уугуул иргэдийн төлөөлөлтэй уулзах ажээ. Ромын пап Фрэнсисийг Чилид очихын өмнө католик шашны таван сүмийг эсэргүүцэгчид эвдлэн сүйтгэж, шатаасан талаар тус улсын дотоод хэргийн сайд мэдээлжээ. Эвдлэн сүйтгэгчид мөн Ромын пап зориулж “Дараагийн удаа чиний нөмрөг дотор бөмбөг тавина” гэсэн бичиг үлдээсэн байжээ.
Чилийн Осорно хотын иргэд Ромын пап Фрэнсисийн 2015 онд бишопоор томилсон Хуан Барросын томилгоог эсэргүүцэж, түүнийг Сантъяго хотод ирэхэд нь жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Хуан Барросыг насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт учруулсан Фернандо Карадимагийн хэргийг нуун дарагдуулсан гэж буруутгадаг. Перуд ч мөн Ромын папын айлчлалын үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN