Стандарчлал хэмжил зүйнхэн орон нутагт чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Стандарчлал хэмжил зүйнхэн орон нутагт чууллаа

Стандарчлал, хэмжил зүйн газрын төв болон орон нутгийн ээлжит бүсийн зөвлөгөөн энэ сарын 2-4-ний өдөр Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд байрлах Баянговь жуулчны баазад болжээ. Стандарчлал, хэмжил зүйн газраас нийт 20 аймагт салбар хэлтэсүүд үйл ажиллагаа явуулдаг ба эл зөвлөгөөнд амйаг, орон нутгийн ажилтнууд идэвхтэй оролцсон байна. Зөвлөгөөний үеэр орон нутгийн баталгаажуулалтын шинжээчдийг сургалтанд хамруулан аттестатчилж, шинээр аттестатчиллын хуудас, үнэмлэх олгосон байна. Мөн орон нутгийн сорьцын хяналтын улсын байцаагчдад болон нягтлан бодогчдод зориулан мэргэжлийн олон арга зүйн хичээл, сургалтуудыг зохион байгуулжээ. Түүнчлэн орон нутгийн хэлтсүүд дэх ажилтан, албан хаагчдаас салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан долоон хүнийг СХЗГ-ын тэргүүний ажилтан, есөн хүнийг СХЗГ-ын жуух бичиг, 43 хүнийг Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнажээ. Мөн энэ үеэр Говь-Алтай, Завхан, Дундговь амйгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтсүүдэд УАЗ 469 болон Фургон машиныг гардуулан өгчээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж