Онгоцоор зорчих өвчтөний тасалбарын үнийг төр даахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.15-нд нийтлэгдсэн

Онгоцоор зорчих өвчтөний тасалбарын үнийг төр даахгүй

Онгоцоор зорчих өвчтөний тасалбарын үнийг төр даахгүй

Орон нутгаас Улаанбаатар хот руу агаарын тээврээр зорчих дамнуургатай өвчтөн зургаан хүний сандал эзэлж ирдэг байна. Тиймээс агаарын тээврийн авиа компаниуд зургаан зорчигчийн суудлыг эзэлсэн тухайн өвчтөнөөс гурван зорчигчийн мөнгө авдаг аж. Гэтэл орон нутгаас онгоцоор ирэх өвчтөнүүдийн тасалбарыг гурван хүнийхээр бус нэг зорчигчийнхоор тооцож эхэллээ гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт зарим сайт нийтэлсэн. Үүнээс гадна өвчтэй зорчигчийн тасалбарын үнийн дүнгийн 98 хувийг хөнгөлж, төр даахаар боллоо гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ мэдээлэл нь худал болохыг Иргэний нисэхийн ерөнхий газрын хэлтсийн дарга Г.Батбаяр мэдэгдэв. Тэрбээр “Одоогоор “Хүннү эйр”, “Аеро монголиа” гэсэн агаарын тээврийн хоёр компани орон нутагт нислэг үйлддэг. Тус хоёр компанийн зүгээс тасалбарын үнэдээ өөрчлөлт ороогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн нэг тасалбарын 98 хувийг төр даана гэдэг ч бодитой мэдээлэл биш. Тийм шийдвэр гараагүй” гэв.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж